Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

Зөөврийн компьютер болдог гар утас танилцуулжээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Лас Вегаст энэ долоо хоногт болж байгаа CES (Consumer Electronics Show) үзэсгэлэн дээр Razer компани Project Linda хэмээх төслөө танилцуулжээ.

Энэ нь гар утсыг нөүтбүүк болгодог систем юм. Тодруулбал гар утасаа зөөврийн компьютерийн сууринд суулган ажиллуулж болдог шийдэл.

Razer нь гар утас/нөүтбүүк хослолыг танилцуулж байгаа анхны компани биш.

2001 онд Motorola компани үүнтэй төстэй шийдэл үзүүлж байсан бол Самсунг гар утсыг дэсктоп компьютер болгодог суурийг танилцуулж байв. Razer-ийн шийдэл нь гар утсыг нөүтбүүкний тракпад байдаг хэсэгт суулгадаг. Ингэхэд USB-C портоор суурьтай холбогдож, гар утасны дэлгэц нөүтбүүкний дэлгэц болж шилждэг ажээ.

Ингэснээр гар утасны дэлгэц нь нөүтбүүкний хоёр дахь дэлгэц болно.

Нөүтбүүкний суурь нь зөвхөн 1080p дэлгэц, баттерей, нэмэлт хатуу диск агуулсан тул гар утасгүйгээр бие дааж ажиллахгүй юм.

Razer компанийн шийдэл нь эцсийн бүтээгдэхүүн болоогүй байгаа ба зах зээлд гарах эсэх нь тодорхойгүй байна.

 

Эх сурвалж: Quartz