Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Британий парламентаас өдөрт 160 порно сайтад нэвтрэх оролдлого бүртгэгддэг

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг

2017 оны хоёрдугаар хагаст Их Британий парламентийн ордноос порно сайтад нэвтрэх 160 оролдлого өдөрт бүртгэгдэж байсныг Британий Хэвлэлийн Ассоциаци өнөөдөр буюу Даваа гарагт мэдээлжээ.

Өнгөрсөн зургаадугаар сард болсон парламентийн сонгуулиас хойш он дуустал нийт 24,473 хандалт бүртгэгдсэн байна.

Сүүлийн үед ерөнхий сайд Тереза Мэйн чихийг засгийн газрын танхим дотрох хормойн явдлууд байнга халууцуулах болсон. Хамгийн сүүлд түүний орлогч сайд, ойрын хамтран зүтгэгч Дэмиан Грин ажлын компьютер дээрээ порно материал хадгалж байсан 2008 оны хэрэг нь сөхөгдөж, түүнийгээ цагдаагаас нууж байсан нь илэрч огцорсон юм.

Парламентийн интернэт сүлжээг парламентийн гишүүд, дээд танхимын лордууд, тэдний ажилтнууд ашигладаг. Гэхдээ өнгөрсөн хугацаанд бүртгэгдсэн хандалтуудын ихэнх нь санамсаргүй байсан, мөн сүүлийн жилүүдэд хандалтын тоо буурч байгааг мэргэжилтнүүд мэдээлжээ.

Тухайлбал 2016 онд нийт 113,208 хандалт бүртгэгдэж байсан бол түүний өмнөх жил 213,020 хандалт илэрч байсан гэнэ.

 

Эх сурвалж: AFP