Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Морин хуурын чуулгынхан "Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүд"-ийг эгшиглүүлнэ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Филармони 2018 оны эхний тоглолтоо Морин хуурын чуулгын “Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүд” тоглолтоор эхэлж байна.

Монгол хөгжмийн зохиолчдын шилмэл бүтээлүүдээс дээжлэн хүргэж буй тус тоглолт 01-р сарын 12-нд 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд болно. ТХШ, АЖ Н.Жанцанноров, УГЗ, ТШ Б.Шарав, залуу хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр, Ц.Эрдэнэбат зэрэг өнөө цагт бүтээлүүд нь олны сэтгэлд хүрч буй хөгжмийн зохиолчдын бүтээлүүд тоглогдох юм.

Тоглолтын тасалбарыг Филармонийн касс, онлайн худалдааны www.ticket.mn сайтаас болон 1900-1800 үнэгүй хүргэнэ.

Үзэгч, сонсогчид та бүхэн Монголын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүдээс сонордохыг хүсвэл Улсын Филармонийн концертын танхимыг зориорой.

Unitel-ийн хэрэглэгчид тоглолтын тасалбарыг 100 GG оноогоор 5,000₮ хөнгөлүүлэн худалдан авах боломжтой байна.