Өмнөд Солонгосын засгийн газрын харьяаны санхүүгийн зохицуулах байгууллага FSS (The Financial Supervisory Service) өнөөдрөөс эхлэн банк, санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой гомдол хүсэлтийг гадаадын 14 хэл дээр хүлээн авдаг болжээ.
Тус байгууллага гадаад хэлний орчуулгын үйлчилгээ үзүүлдэг компаниудтай хамтран ажиллах гэрээ байгуулснаар Англи, Хятад, Япон, Вьетнам, Монгол, Индонез, Тай, Бенгал, Камбож, Шри Ланка, Балба, Орос, Узбек, Бирм хэлүүдээр гадаадын иргэдээс материал хүлээн авах болсон байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг тус байгууллагын вэбсайтаас авна уу.
Эх сурвалж: Korea Times