Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/31-НД НИЙТЛЭГДСЭН

Малчдад очих өгөөж нэмэгджээ

С.Бадрал, iKon.mn
2017 оны 12 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Утаанд эзлэгдсэн жижигхэн хот дотроо багтаж ядан түчигнэж буй Улаанбаатарчууд бидний гэдсийг цайлгаж, хотоос  холгүйхэн фермерийн аж ахуй эрхлэн, цагаан сүүгээрээ амьжиргааныхаа баталгааг ханган аж төрж буй малчид фермерүүдтэй уулзан малын гоц халварт өвчний дэгдэлт, мал тооллого, өвөлжилтийн талаар сурвалжлахаар бидний хэдэн сэтгүүлч ойрмогхон хүлгийн жолоог залсан билээ. 

Энэ дашрамд малчидтай уулзан ярилцаж явахад нэгэн таатай мэдээ чих дэлссэн нь сүүний үйлдвэр малчдаас татан авдаг сүүнийхээ үнийг нэмж, бэлэн мөнгөөр газар дээр нь тооцоо хийдэг болсон явдал байв. Баяр дөхсөн энэ өдрүүдэд малчид өөрсдөө сүүгээ тээвэрлэн үйлдвэрт очиж тушаахад  1 литрийг нь 1,550 төгрөгөөр, харин Сүү ХК-иас малчны зэлэн дээр ирж авахдаа 1,400 төгрөгөөр авдаг тухай сонсоод энэ талаарх өмнөх төсөөлөл минь өөрчлөгдсөн юм.

Цаана нь олон ажилтны цалин хангамж, сав баглаа боодол, техник тоног төхөөрөмж зэрэг урсгал зардлууд байгаа ч үйлдвэрлэлийнхээ үндсэн түүхий эд болох хөдөө аж ахуйн сүүнд, түүнийг бэлтгэн нийлүүлж буй малчдад очих өгөөжийг нэмэгдүүлж чадсан нь Сүү ХК-ийн хувьд зөв шийдэл болж чадсаныг энэ удаа онцлов. 

Зуншлага тааруу байснаас хадлан тэжээл, өвс хивэгний хүрэлцээ хангалттай биш, үнэ нь хөөрөгдсөн, дээрээс нь малын гоц халдварт өвчин тархаж, өвөлжилт хүндэрч байгаагаас монголчууд бидний хүнсний гол хэрэглээ болох сүү хомсдож байгаа энэ цаг үед малчид фермерүүдэд иймэрхүү нүдээ олсон тусламж дэмжлэг нэн хэрэгтэй байгаа билээ.