Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/30-НД НИЙТЛЭГДСЭН

Битлз хамтлагийн бөмбөрчин Ринго Стар хүлэг баатрын хэргэм хүртлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 12 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Битлз хамтлагийн бөмбөрчин Ринго Старт Британий хатан хаан өчигдөр хүлэг баатрын хэргэм хүртээлээ.

77 настай Ринго нь хувь хүмүүст олгодог Хатан хааны хамгийн дээд шагналыг хүртсэнээр “Сэр Ринго” хэмээн өргөмжлөгдөж байхаар болж байна.

Ижил шагналыг хамтлагийн өөр нэг гишүүн Пол Маккартни 20 жилийн өмнө хүртэж байжээ. Ринго Стар 1962 онд Битлз хамтлагт бөмбөрчнөөр орж байв. Тэр өмнөх бөмбөрчин Пэт Бэстийг орлох болсон юм.

Стар “Give More Love” нэртэй 19 дэх соло цомгоо өнгөрсөн долдугаар сард гаргажээ. Тэрээр шинэ цомгоо сурталчлах үеэр Британийг Европын Холбооноос гаргахыг дэмжиж байгаагаа мэдэгдэж байсан юм.

“Би Брекзитэд саналаа өгсөн. Энэ бол чухал шийдвэр. Улс орноо өөрөө удирддаг байх нь сайн хэрэг гэж би боддог” хэмээн тэр BBC сувагт ярьж байжээ.

 

Эх сурвалж: Business Insider