Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

С.Бямбацогт: АТГ-ын албан хаагчдын цалинг 2014 онд нэмсэн, үүнийг албажуулж тогтоол баталж байна

Т.Саран, iKon.mn
2017 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, 85.7 хувийн саналаар баталлаа. 

Хэлэлцэх асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж, үг хэлж байна. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт "АТГ-ын албан хаагчдын цалинг нэмж байгаа юм биш. 2014 онд АТГ-ын албан хаагчдын цалинг нэмсэн. Үүнийг албажуулж тогтоол гаргах ёстой бөгөөд уг тогтоолыг л бид өнөөдөр батлах гэж байна.

Хуулийн дагуу АТГ-ын албан хаагчдын цалин тавигдана. Төрийн өмчит компаниудын цалинг өнгөрсөн онд цэгцэлсэн. Тухайлбал Эрдэнэт үйлдвэрийн захирлын цалинг 10 сая орчим болгож бууруулсан" гэлээ. 

Хууль хяналтынхны цалинг УИХ оруулж ирээд нэмээд байна

 

УИХ-ын гишүүн С.Чинзориг "Төрийн албан хаагчийн цалин нэмэх асуудлыг бид нийтэд нь шийдэж чадахгүй байгаа.

Гэтэл хууль хяналтын байгууллагуудын цалинг УИХ оруулж ирээд нэмээд байх юм.

Цаашдаа ямар зарчим барих юм бэ? Прокурорын байгууллагын цалинг хавар нэмсэн. Энэ цалин нэмэх асуудлаа нэг мөр цэгцлэх шаардлагатай байна" гэв.

АТГ-ынхан улс төржихгүй байх ёстой хүмүүс

 
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын гишүүн О.Баасанхүү "АТГ-ынхан улс төржихгүй байх ёстой хүмүүс. Авлига гурван янз байна. Нэгдүгээрх нь тендер юм. Хоёрдугаарт концессын гэрээнүүд байгаа. Гуравдугаарт Засгийн газрын тогтоол. Засгийн газрын тогтоол дээр тусгайлсан ажлын хэсэг байгуулж, тогтоолоор мөнгө цохидог байдлыг шалгуулах хэрэгтэй. 

Мэдээж хүн сайн ажиллавал хөлсөө авах ёстой" гэлээ.