2020/07/08
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,830.37₮
B30
УЛААНБААТАР
27°
|
17°
B30
УЛААНБААТАР
21°
|
16°
B30
УЛААНБААТАР
18°
|
13°
15:00
S30
29°
16:00
S30
26°
17:00
S30
25°
18:00
S30
23°
19:00
S30
22°
20:00
S40
20°
21:00
S40
18°
22:00
S40
17°
23:00
S26
16°
00:00
S40
15°
01:00
S26
15°
02:00
S26
15°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/26 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Цогзолмаа: Ирэх нэгдүгээр сарын 1-нээс 29 дүгээр тусгай сургуулийн захирал Б.Батсайханыг ажлаас нь чөлөөлнө

Т.Саран, iKon.mn
2017 оны 12 сарын 26
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд Боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 25 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа мэдээлэл хийлээ.  

Энэ үеэр тэрбээр "Тусгай сургуулийн удирдлагаар тусгай хэрэгцээт дээд боловсролтой хүн ажиллана. Тэгээд Б.Батсайханы асуудал автоматаар өөрөө шийдэгдэнэ. Юу гэсэн үг вэ гэвэл мэргэжлийн бус хүн тусгай сургуулийн багшаар ажиллахгүй.

Ядаж л дохионы хэлний чадвартай хүн тусгай сургуулийн захирлаар ажиллах хэрэгтэй. 29-р сургуулийн захирал Б.Батсайханы хувьд би нэг тайлбарыг өгөх ёстой.

Боловсролын байгууллага энэ хүнийг ёс зүйн алдаа гаргасан, сурагчид, багш нартайгаа ойлголцохгүй байна гээд халахаар шүүхийн байгууллага хууль зөрчөөгүй байна гээд буцаагаад томилж байгаа нь манай шүүхийн алдаа.

Тиймээс Б.Батсайханыг ирэх нэгдүгээр сарын 1-нээс эхлээд ажлын байран дээр тавигдах шаардлагаар ажлаас нь чөлөөлнө. Цаашлаад мэргэжлийн бус хүн тусгай хэрэгцээт сургуулийн багшаар ажиллахгүй гэсэн стандартаа яам барина" гэлээ. 

ВИДЕО: 

 

x