Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг шалгаруулан, шилдгийн шилдгээр өргөмжилдөг “ENTREPRENEUR-2017” ёслолын ажиллагаа 21 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж “МОНКОН КОНСТРАКШН” 2017 оны барилгын салбарын шилдгээр шалгарлаа.
“Монкон констракшн” ХХК нь 2010 oнд барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан бөгөөд Улаанбаатар хотын барилгажилт, түүний үзэмжийг сайжруулахад өөрийн хувь нэмрийг оруулахын зэрэгцээ нийслэлийн олон мянган иргэдийн тав тухтай аж төрөх, ажиллах нөхцлийг бүрдүүлэхээр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас хэрэгжүүлж буй Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн төслийн нэг хэсэг болох Дэнжийн Мянга орчмын 15.2 га газарт төслийн хэрэгжүүлэгч компаниар шалгарч барилгажилтын ажлыг эхлүүлээд байна.
Мөн манай компани нь дотоодын хөрөнгө оруулалтаар Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд Комфорт хотхоны эхний ээлжийн 184 айлын орон сууцыг 2015 оны нэгдүгээр улиралд ашиглалтанд оруулж, Монгол улсын их бүтээн байгуулалтын нэг болох Ухаа худаг Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын төсөлд дэд бүтцийн балласт нийлүүлэх ажилд уулын ажил болон газар шороо ухаж тээвэрлэх ажлыг гүйцэтгэсэн.
Одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 630 айлын “Мандала хотхон” орон сууцны хороолол, 105 айлын “Комфорт 2” орон сууц, Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт Оюутолгой төсөлд “Уурхайн хатаалгын барилга” зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлж байгаа юм.