Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэсэн төслүүд 2018 онд үргэлжлэн хэрэгжинэ

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 12 сарын 20
Сурталчилгаа
Зураг зураг

Нийгмийн хариуцлагыг дээдлэгч Мобиком Корпораци “Хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн сурч, боловсрох орчныг сайжруулах” чиглэлээр нийгмийн хариуцлагын төсдүүдийг хэрэгжүүлээд даруй дөрвөн жилийг ардаа үдээд байна. 

Энэ хугацаанд нийт 1.5 тэрбум орчим төгрөгийн санхүүжилтийг “Сумдын сургуулийн ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах” төсөл, “Хүүхдийн тусламжийн утас 108” төсөл, “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” зэрэг төслүүдэд зарцуулсан бөгөөд эдгээр төслүүдийн үр дүнг орон даяар зуу, зуу мянган хүүхэд багачууд хүртээд байгааг дуулгахад туйлын таатай байна. 

Мобиком Корпораци, Дэлхийн зөн Монгол ОУБ, Монгол Улсын Засгийн Газраас хамтран хэрэгжүүлж буй “Сумдын сургуулийн ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах” төслийн хүрээнд 2017 нийт 14 аймгийн 23 сумдын сургуулиудад орчин үеийн эрүүл ахуйн шаардлага хангасан ариун байгууламжыг барьж байгуулаад байна. Ингэснээр өнгөрсөн дөрвөн жилд 16 аймгийн 58 сумдын сургууль, цэцэрлэгүүд ариун цэврийн байгууламжтай болсон бөгөөд орон нутгийн 45 мянга гаруй сурагч, багш нар элдэв халдварт өвчнөөс хамгаалагдаад байна. 

Мөн бидний санаачлан хэрэгжүүлж буй нэгэн томоохон төсөл бол “Хүүхдийн тусламжийн утас 108” юм. 2014 оны 6 дугаар сарын 1-нд анх үйл ажиллагаагаа эхэлсэн уг тусламжийн утас нь одоогийн байдлаар 520 мянга гаруй дуудлагыг амжилттай хүлээн авч, хүүхдийн амь нас, эрүүл мэнд хохирч болзошгүй 7,200 гаруй тохиолдлыг бүртгэн авч, хамгааллын арга хэмжээг амжилттай хэрэгжүүлсэн юм.

Мобиком Корпорацийн зүгээс уг тусламжийн утасны техникийн шийдлийг үнэ төлбөргүйгээр бүрэн хариуцаж, дата төв, дуудлагын шугам, програм хангамж, интернет холболт зэргээр 24 цагийн турш найдвартай үйлчилж байна. Ирэх 2018 онд бид програм хангамжийн 3 дахь үе шатыг хэрэгжүүлснээр мэдээлэл хүлээн авах шинэ, шинэ сувгуудыг нээхээр төлөвлөн ажиллаж байгаа юм. 

Мобиком Корпораци нь мөн Монгол төдийгүй дэлхийд нэн ховордсон мазаалай баавгайг хамгаалах чиглэлээр БОАЖЯ болон Говийн Их Дархан Цаазат Газрын “А” бүсийн хамт олонтой хоёр дахь жилдээ хамтран ажиллаа. Уг төслийн хүрээнд мазаалай баавгайг тандан судлах чиглэлээр хөдөлгөөн мэдрэгч бүхий 23 ширхэг камерыг суурилуулж, бороо цасны ус хуримтлуулах хөвийг байгуулан, говийн зэрлэг амьтдын ундны усны эх үүсвэр болсон булаг шандуудын эхийг хамгаалах ажлыг амжилттай хэрэгжүүллээ. 

2017 оны зун Монгол орны хойд болон төвийн аймгуудад их хэмжээний ой хээрийн түймэр гарч, Монгол орны байгаль орчинд үлэмж хэмжээний хохирол учирсан бөгөөд энэхүү байгалийн гамшгийг даван туулах үйлст хувь нэмэр оруулах үүднээс 32 сая төгрөгийн өртөг бүхий 50 ширхэг үлээгч аппарат, 50 ширхэг үүргэвчит гал унтраагч буюу усаар шүршигч төхөөрөмж, мөн сансрын холбооны Иридиум үйлчилгээний 5 сая төгрөгийн эрхийг ОБЕГ-т хандивласан билээ. 

Мобиком Корпорацийн зүгээс ирэх 2018 ондоо нийгмийн хариуцлагын үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн тэлж, Монгол орны ирээдүй болсон хүүхэд багачуудыг төлөө илүү ихийг хийх болно. 

Мобиком Корпораци ХХК
   

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.