Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

Хотын дарга "УБТЗ” ХНН-ийн даргад албан бичиг хүргүүлжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 12 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаад хандан асуудал шийдвэрлэх тухай албан бичиг хүргүүлжээ.

Тус албан бичигт:

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10-р сарын 20-ны өдрийн А/813 захирамжаар Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт төмөр замын буудал барих зориулалтаар 127,230 м2 газар ашиглах эрхийг Улаанбаатар төмөр зам ХНН-т олгосон билээ.

Энэхүү шийдвэр нь нийслэлд тархан байршсан авто машин, дагалдах сэлбэг, хэрэгслийн ил задгай зах, худалдааны төвүүдийг Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах авто худалдааны цогцолбор руу нүүлгэн шилжүүлж, авто машины худалдаа, үйлчилгээг нэг дор төвлөрүүлэх, нийслэлийн авто замын түгжрэл, агаар, хөрсний бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд авсан арга хэмжээ болно.

Иймд хууль бусаар, ил задгай авто машины худалдаа эрхлэгчдээс дээр дурдсан газрыг чөлөөлөх ажлыг шуурхай зохион байгуулж, тэдгээрийг Авто худалдааны цогцолбор руу нүүлгэн шилжүүлэх ажилд дэмжлэг үзүүлнэ үү.

Хэрэв уг газрыг зориулалтын дагуу ашиглахгүй тохиолдолд газар ашиглах эрхийг хүчингүй болгохыг үүгээр мэдэгдье гэсэн байна.

 

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс