Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлнэ

ikon.mn
2017 оны 12 сарын 5
iKon.MN

Улаанбаатар зочид буудлын Номын хүрээ танхимд

08:30 цагт “Монгол Улс: Тогтвортой хөгжлийн зорилгууд ба зохистой хөдөлмөрийн өнөөгийн байдал" үндэсний семинар болно.

Д.Сүхбаатарын талбайд

10:20 цагт Монгол Улсад орчин цагийн архивын алба үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ.

Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээллийн төвд

11:00 цагт Залуучуудын үе тэнгийн боловсролын Үндэсний сүлжээнээс мэргэжлийн байгууллагууд хамтран мэдээлэл хийнэ.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт МАХН-ын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Ашигт малтмал газрын тосны 2 дугаар байранд

11:00 цагт Канад улсын Мерит, Сесмим төслийн дэмжлэгтэйгээр байгуулагдаж буй Сургалтын танхимын нээлт болно.

MN Мэдээллийн төвд

11:30 цагт Улсын дээд шүүхээс гарсан шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү тэргүүтэй МАХН-ын гишүүд хэвлэлийн хурал хийнэ.

МУИС-д

15:00 цагт БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ажиллана. 

ГХЯ-нд

17:00 цагт Айлчлалын талаар мэдээлэл өгнө. Мөн үеэр Японы Элчин сайдтай санамж бичигт гарын үсэг зурна.