2018/06/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,418.64₮
B34
УЛААНБААТАР
21°
|
B34
УЛААНБААТАР
25°
|
B28
УЛААНБААТАР
28°
|
13°
18:00
S32
20°
19:00
S44
19°
20:00
S32
18°
21:00
S32
16°
22:00
S32
13°
23:00
S32
11°
00:00
S32
10°
01:00
S32
10°
02:00
S32
03:00
S32
04:00
S32
05:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/01 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Илон Маск дэлхийн хамгийн том баттерейг ажилд орууллаа

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 12 сарын 1
iKon.MN

Өнөөдөр Австрали улсад дэлхийн хамгийн том баттерей ажиллаж эхэлжээ. Энэхүү төслийг Tesla компанийн үүсгэн байгуулагч Илон Маск удирдсан бөгөөд өмнөд Австралийн 30,000 гаруй өрхийн цахилгааны хэрэглээг хангах чадалтай юм.

Энэ бүс нутагт өнгөрсөн зун хэт халуун болж, хүчтэй салхи шуурга дэгдэх үеэр цахилгааны бүрэн хомсдолд орж байв. Тиймээс зуны их халуунаас урьтаж энэхүү эрчим хүчний нөөц үүсгүүрийг нээж байгаа юм. Австралид өнөөдрөөс зуны улирал нь эхэлж байгаа.

Маск энэхүү аварга системээ 100 хоногийн дотор угсарч, ажиллуулна гэж амлаж байсандаа ийнхүү хүрсэн байна.

Австралийн өмнөд хэсгийн Жэймстаун хотод байгуулсан 100MW/129MWh хүчин чадалтай баттерейн системийг Францын Neoen компанийн байгуулсан салхин парктай холбосноор эрчим хүч нөөцлөх ажил нь эхэлж байгаа юм.

Австралид жил бүрийн зун хөргөх техник хэрэгслүүд их ашигласнаас хамгийн их эрчим хүчний хэрэглээтэй байдаг. Ноднин зун болсон эрчим хүчний тасалдал нь нүүрс, байгалийн хийн дэлхийн хамгийн том олборлогч улсуудын нэг гэгддэг Австралийг цочролд оруулж байжээ.

 

Эх сурвалж: AFP

 

x