Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

“БИЗНЕСИЙН НОГООН ГАРЦ - ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН 2017” зохион байгуулагдана

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 12 сарын 1
Сурталчилгаа
Зураг зураг

Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн хүрээнд БОАЖЯ аж ахуйн нэгж, байгууллагуудад байгаль орчны удирдлагын тогтолцоо (БОУТ)-г нэвтрүүлэх, байгаль орчинд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй бизнесийг хөгжүүлэх санал санаачилгыг дэмжин ажиллаж байна.

Энэ чиглэлээр ажиллаж буй бизнесийн байгууллагууд, төсөл хөтөлбөрийн төлөөлөл болон төрийн байгууллагын удирдлагуудыг хамруулсан “БИЗНЕСИЙН НОГООН ГАРЦ - ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН 2017”-г 2017 оны 12 сарын 8-нд Бэст Вестерн Премьер Туушин Зочид буудлын Соёмбо танхимд зохион байгуулна.

Чуулганаар ногоон бизнесийг дэмжих чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, санхүүжилтийн механизм,хэрэгжүүлж буй төслүүд,энэчиглэл дэх олон улсын чиг хандлага, бизнесийн боломжийг танилцуулж, БОУТ-г хэрэгжүүлж амжилтад хүрсэн туршлагаасаа бизнесийн байгууллагын төлөөлөл хуваалцах юм.

Чуулганд оролцогчдын дунд “Ногоон бизнес, бодит боломж”  хэлэлцүүлгийг  өрнүүлж, цаашид энэ чиглэлд хэрэгжүүлж болох санал, санаачилга, мэдээллийг солилцоно.Та бүхэн энэхүү чуулганд оролцох сонирхолтой байвал бидэнтэй холбогдон бүртгүүлэх боломжтой.

Холбоо барих утас: 95556563, 99022032

Бүртгэлийн линк: https://goo.gl/forms/MBHECiBVxotwilFy2

Facebook event: https://www.facebook.com/events/303105116874678/?active_tab=discussion

ХӨТӨЛБӨР:

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.