Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн зэс ба Монгол Улсын эдийн засаг + бэлтгэн нийлүүлэгч

ikon.mn
2017 оны 11 сарын 30
iKon.MN

Дэлхийн зэсийн үнэ 2017 он гарсаар өсөх хандлагатай байгаа бол Монголд үйл ажиллагаа явуулж байгаа зэсийн ордын хайгуулын Кинкора цоппер, Занады майнс компаниудыг этвэхжүүлсэн харагдаж байна. Занаду Майнсын хувьд он гарсаар дэлхийн хэд хэдэн улсын хөрөнгө оруулалтын хуралд орсон бол Кинкора Копперын хувьд 2016 оны 11 сард нийт хайгуулын эрхтэй талбайг 2012 оны 622км2 – аас 1,500км2 болтол өргөтгөсөн тус компаниудын цахим хуудсаас харах боломжтой байна.

 

Эх сурвалж : Mundi Index – copper price

Олон Улсын Зэсийн Нийгэмлэгийн жил бүр гаргадаг “Copper fact sheet” буюу Зэсийн баримтат уудасны 2017 оны тайлан дээр дэлхийн зэсийн хэрэглээ болон дэлхийн хүн амын өсөлт эерэг хамааралтай байдаг ба нэг хүнд оногдож байгаа зэсийн хэмжээ өсөх хандлагатай байдаг байна. Жишээлбэл, доорх зургаас хархад 1950 аад онд нэг хүнд оногдох боловсруулсан зэсийн хэмжээ 1кг орчим байсан бол 2015 онд 3кг болтол өссөн байна. Үүнд цахилгаан хэрэгсэл, тоног төхөөрөмж, барилга, дэд бүтэц зэрэг орох ба сүүлийн жилүүдэд сэргээгдэх эрчим хүч, цахилгаан хөдөлгүүрт машин мөн хамааралтай байдаг байна. Xуучин Олон Улсын Зэсийн Нийгэмлэгийн даргаар ажлаж байсан Жан Сэбастьяан Жак 2016 оны 10 сард болсон олон улсын хурал дээр сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станц нь энгийн цахилгаан станцаас 12 дахин их зэс ашигладаг бол цахилгаан хөдөлгүүрт машин нь энгийн машинаас 3-4 дахин их зэс ашигладаг гэж мэдэгдэж байжээ.

 

Эх сурвалж : Copper Fact Sheet 2017

Монгол улсын зэсийн экспортын хэмжээ 2014 оноос огцом өссөн юм. Зэсийн экспортын хэмжээ 2013 оны нэгдүгээр улиралд 150 мянган том байсан бол 2016 оны 4дөрөвдүгээр улиралд 350 мянган тон болж 133%-иар өссөн байна. Улсын зэсийн баяжмалын экспортын 95%-аас дээш хувийг 2 уурхай бүрдүүлж байна. Мөн 2016 оны улсын төсвийн орлого хяналтын газрын шилдэг 10 татвар төлөгчийн эхний 3 байрыг зэс, алтны уурхайн оператор компаниуд эзэлсэн бөгөөд нийт дүнгээр шилдэг 10 компанийн 80%-г бүрдүүлж байгаа бол эдгээр уурхайн зарим бэлтгэн нийлүүлэгч компаниуд мөн шилдэг 100 татвар төлөгч байгууллагад хэд хэд багтсан байсан юм. Үүнээс дүгнэхэд Монгол улсын эдийн засаг зэсийн үнэтэй хүчтэй эерэг хамааралтай болсон байна.

Уурхайн бэлтгэн нийлүүлэгч компани болбол зах зээлийн хүүгээс өндөр ашиг олох, төлбөрийн найдвартай байдал, хөнгөлттэй зээл олох боломж, гадаадын хөрөнгө оруулалт татах гэх мэтийн олон талын давуу тал байдаг учир олон байгууллага бэлтгэн нийлүүлэгч болох сонирхолтой байдаг. Гэвч уул уурхайн салбар нь ажилчины амь нас эрсдэх эрсдэлтэй, ихэнх уурхай хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг, тогтворгүй улс төрийн оролцоо өндөр, Монгол улсын хувид экспорт нь 2 улсаас хамааралтай гэх мэтийн олон талын сөрөг тал, эрсдэл өндөр байдаг байна. Харин эдгээр эрсдэлийг тооцооллон зэсийн уурхайд бэлтгэн нийлүүлэлт хийдэг, хийх сонирхойлтой 112 компаниас судалгаа хийхэд (хөх – уул уурхайн чиглэлээр ҮА явуулдаг компани, шар – бусад салбарт ҮА-тай компани) ихэнх компаниуд зэсийн үнэ нь тэдний орлого, шийдвэр гаргалтад нөлөөлнө гэж үздэг хэдий ч тэр бүрчлэн зэсийн үнийг ажигладаггүй гэсэн судалгааны хариу гарсан юм.

 

Эх сурвалж : СЭЗДС судалгаа

Энэхүү нийтлэг байдал нь уул уурхайн салбар уналтад орох үед тухайн байгууллагуудыг үйл ажиллагааны эрсдэлд оруулж болзошгүй байгаа юм. Үүнээс сэргийлэх, болон зах зээл дээр өрсөлдөх чадвараа сайжруулах, алдахгүй байх арга зам болгож доорх 5 зөвлөмж, санааг хүргэж байна.

1. Эрсдэлийн түлхүүр индикатор тодорхойлох, хянах - Эрдсэлийн шалтгаан дээр Мониторинг!

Монгол улсын дотоодын нийт бэтүүгдэхүүнийг 3 сарын өмнөөс ямар байх талаар таамаг гаргах зорилгоор Монгол улсын Нэгдсэн түрүүлэгч индикатор гэж байдаг. Эрсдэлийн менежментийн тогтолцооны КОСО 2013-ны аргачлалд Эрсдэлийн түлхүүр индикаторыг тодорхойлж, түүний шалтгааныг олж, эрсдэл бууруулах арга бэлдэх болон хянах нь зүйтэй гэсэн байдаг байна. Зэсийн уурхайн бэлтгэн нийлүүлэгчийн хувьд ихэнх орлого нь зэс болон алт байдаг учир тэдний үнийн төлөв байдлыг байнга хянах хэрэгтэй. Зэсийн үнэ ирээдүйд унах төлөвтэй бол уурхай ч мөн ирээдүйд таналт хийж, бэлтгэн нийлүүлэгч компанийн орлого буурах эрсдэл учрах аюултай юм. Зарим онолын тэмдэглэлүүдээс дурдвал: Жеффри Франкел (2010,2013), Жерретт ба Каддингтон (2008)

  1. Уурхайн салбарт урт мөчлөг байдаг 11-21 жил нэг мөчлөг, +20-40% далайцтай
  2. Түүхий эдийн нөөцийн хэмжээ өндөр байх нь үнийг буулгах үйлчилгээтэй
  3. Зах зээлийн хүүгийн өсөлт нь түүхий эд нөөцлөх хүслийг буулгах үйлчилгээтэй
  4. Түүхий эдийн үнэ өсөх хүлээлттэй байх нь түүхий эд нөөцлөх хүслийг өсгөх үйлчилгээтэй
  5. Мэдээлэл ил тод байх үед, тогтоогдсон баялгийн хэмжээ болон түүний зах зээлийн үнэ урвуу хамааралтай.

2. Олон салбараас хамааралтай үйл ажиллагаа явуулах - Тараан байршуулалт!

Зөвхөн уул уурхайн салбарт үйл ажиллагааг төвлөрүүлэхгүй, харин нэг салбар унахад өөр нэгэн орлогын эх үүсвэртэй үйл ажиллагаа явуулах.

3. Мэдээлэл технологийн  мэдлэгтэй байх - 21-р зуун!

Дэлхийн хэмжээний байгууллагууд орчин үеийн худалдан авалтын процессэд олон төрлийн систем ашиглах болсон. Жишээлбэл зах зээлийн судалгааны систем, тендер шалгаруулалтын систем, төлбөр гүйцэтгэлийн систем, нөөц төлөвлөлтийн систем гэх мэт. Эдгээр нь ажлыг хурдан гүйцэтгэх, мэдээллийн сантай болох, найдвартай шударга өрсөлдөөнийг дэмжих гэх мэтийн зорилгоор хэрэгждэг байна. Бэлтгэн нийлүүлэгч болох компани ч мөн эдгээр системд нэвтрэн хэрэглэх шаардлага гардаг учир эдгээр системүүдийг сайн ойлгож, сурах шаардлагатай байдаг байна.

4. Харилцаа холбоог сайжруулах – Антенаа нээх!

Жишээлбэл дээр дурдсан системүүд автоматаар цахим мэдээ явуулах, эсвэл гэрээтэй компани худалдан авалтын захиалга цахим шуудангаар аваад тэр дор үйл ажиллагаагаа эхлүүлснээр илүү чанартай үйлчилгээ үзүүлэх боломжтой байх болно.

5. Нэгдсэн компани байгуулах - Хамтдаа бид чадна!

Уурхайн бэлтгэн нийлүүлэлтийн ажил их хэмжээний хөрөнгө шаарддаг дохиолдол их байдаг байх. Харин жижиг дунд компаниуд тэр хүү шаардлагыг давахын тулд их хэмжээний зээл авах шаардлага гарч өрсөлдөх чадвар нь муудаж магадгүй. Харин олон жижиг дунд компани хувь нийлүүлэн өөр удирдлагатай, дотоод журамтай компани байгуулж зах зээлд өрсөлдөх чадвараа сайжруулах боломж байж болох юм.

 Судлаач: Ж.Тамир

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.