Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

30 дахь удаагийн "Гоёл" наадмын эцсийн шалгаруулалт өнөөдөр болно

А.Намуун, iKon.mn
2017 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

 "Гоёл 2018" наадмын загварын долоо хоног 3 өдөр үргэлжилж өндөрлөлөө.

30 дахь удаагийн наадмын Гала тоглолт, Топ моделийг тодруулах ёслолын ажиллагаа өнөөдөр 18:00 цагаас Соёлын Төв Өргөөнд болно. ​Шагнал гардуулах ёслолын ажиллагаа MNB, UBS телевизээр гарах юм.

Тус наадамд 100 гаруй загвар өмсөгч бүртгүүлснээс 50 орчим нь шалгаран үзүүлбэр үзүүлсэн. Мөн загвар өмсөгчид 27 байгууллага болон бие даасан дизайнеруудын урласан хувцсыг тайзнаа амилууллаа.

Загварын ертөнцийнхний оны тэргүүн наадам гэж хэлж болох "Гоёл" наадмаас шилдэг загвар,  шилдэг зохион бүтээгч, шилдэг топ моделийг шалгаруулдаг. Энэ жилийн хувьд загвар зохион бүтээгчид өдөр тутам, үндэсний болон гоёлын, урам сэтгэмж гэсэн төрлөөр оролцож байгаа юм.

Өнгөрсөн жилийн наадмаас Топ модель тодроогүй. 

Харин энэ жил хэн тодрох бол?