Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Дизайнер Б.Номунгэрэлийн тай торгоор урласан монгол дээл

ikon.mn
2017 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Тайландын нийслэл Бангкок хотноо болсон "Тай торгоны баяр 2017" загварын шоунд тай торгоор урласан монгол дээлээрээ Монголын шилдэг дизайнеруудын нэг Б.Номунгэрэл оролцжээ.

Загварын шоуг тай торгыг дэлхий нийтэд сурталчлах зорилгоор Тайландын Цог жавхлант хатан Сирикитийн ивээл дор Бангкокт суугаа Элчин сайдуудын гэргий нарын холбоо 2011 оноос хойш зохион байгуулж байгаа билээ.

 

Торгоны шоунд дэлхийн 30 гаруй орны загвар зохион бүтээгч өөр өөрийн орны онцлогийг тусгасан хувцасыг тай торгоор бүтээж оролцсоноороо онцлог болов. Загвар зохион бүтээгчдийн урласан хувцсыг 21 орны Элчин сайдуудын гэргий өмсч танилцуулжээ.

Түүнээс гадна, Monalun брэндийн үүсгэн байгуулагч, загвар зохион бүтээгч Б.Номунгэрэл өөрийн коллекцийг танилцуулсан байна.

 

Эх сурвалж: ГХЯ