Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

Цэрэг оргосон хилийн хэсэгт Хойд Солонгос бэхлэлт байгуулж эхэлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын дундуур Хойд Солонгосоос Өмнөд Солонгос руу оргож ирсэн цэргийн нэвтэрсэн хэсэгт Хойд Солонгосын тал бэхлэлт байгуулж эхэлжээ.

Өмнөд Солонгост суух АНУ-ын элчин сайдын үүрэг гүйцэтгэгч Марк Кнаппер энэ зургийг Өмнөд Солонгосын талаас буулгаснаа өөрийн твиттер хуудсанд нийтэлсэн байна.

Зурагт оргодол цэргийн машинаа орхиж зугтсан хэсэгт энгийн иргэд газар шорооны ажил гүйцэтгэж, харуулын цэргүүд тэднийг хянаж байгааг харуулжээ.

Энэ хэсэгт харуулын цэргүүд оргодол цэргийн араас буудаж байсан нь өнгөрсөн долоо хоногт тараасан видео бичлэгт харагддаг юм.

Биед нь таван сум туссан цэрэг хананы ёроолд үхлүүт хэвтэж байсныг Өмнөд Солонгосын цэргүүд мөлхөн очиж, чирч авч ирсэн.

Түүний бие хэд хэдэн хагалгаа, эрчимт эмчилгээний дараа хэвийн байдалд шилжсэн тухай мэдээлж байгаа. Одоо Өмнөд Солонгосын тал оргодол цэргийн эмчилгээнд гарсан 100 сая воны ($92,000) зардлыг засгийн газрын аль яам агентлаг хариуцах талаар хэлэлцэж байгаа юм.

 

Эх сурвалж: The Guardian