Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Африкийн мисс Ертөнцийн Гоо Бүсгүйгээр шалгарлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Ертөнцийн Гоо Бүсгүй тодруулдаг уламжлалт уралдааны ялагч Ням гарагт тодорч, Өмнөд Африкийн мисс Деми Лей Нэл Питерс түрүүлжээ.

Шагнал гардуулах ажиллагаа Лас Вегасын Планет Холливүүд казино, амралтын газарт болж, дэд байранд Колумбийн гоо бүсгүй Лаура Гонзалез, гутгаар байранд Ямайкийн мисс Дэвина Беннет орсон байна.

Нийт 92 орны гоо бүсгүй энэ удаагийн тэмцээнд оролцжээ. Энэ жилийн тэмцээн хамгийн олон оролцогчтой болж, Лаос, Камбож, Балбаас анх удаа гоо бүсгүйчүүд нь оролцсон байна.

22 настай Нэл Питерс дараагийн тэмцээн хүртэл буюу нэг жилийн хугацаанд өндөр цалин авч, Нью Йорк хотын төвд тансаг орон сууцанд амьдрах юм. Мөн өөр олон төрлийн шагналууд дагалдаж байгаа.

2015 онд энэ тэмцээнийг хөтлөхдөө ялагчийн нэрийг сольж зарлаж байсан Стив Харви өчигдөр дахин тайзанд хөтлөгчөөр ажиллажээ. Тэрээр өчигдөр оройжингоо өөрийн өмнөх бүтэлгүйтлийг наргиан болгон, үзэгчдийг хөгжөөж байсан юм.

 
Түрүүлсэн Өмнөд Африкийн мисс

 

 
Дэд байранд орсон Колумбийн мисс
 
Гуравдугаар байрт орсон Ямайкийн мисс

 

Эх сурвалж: Associated Press