Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

Агаарын бохирдлын ерөндөг

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 11 сарын 27
Сурталчилгаа
Зураг зураг

Агаарын бохирдлын хор уршгийг олон нийтэд таниулах, агаарын бохирдлоос өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалах арга замын талаар мэдлэг олгох зорилгоор хүний их эмч Б.Дугархүү /Ай Ёо доктор/ “Агаарын бохирдлын ерөндөг” лекцийг өнгөрсөн бямба гарагт үнэ төлбөргүйгээр иргэдэд хүргэлээ.

Хоёр цаг үргэлжилсэн “Агаарын бохирдлын ерөндөг” лекцийн үеэр бидний амьдарч буй орчин, амьсгалж буй агаар эрүүл мэндэд хэрхэн сөрөг нөлөө үзүүлж байгааг эрдэмтдийн судалгааг үндэслэн танилцуулсан билээ. Хүн бүрт хэрэгтэй зөвлөгөө болон бусад мэдээлэл лекцийн үеэр хөндөгдсөнөөс тоймлон уншигч та бүхэнд хүргэж байна.

Уушгиа яагаад хамгаалах ёстой вэ?

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад хамгийн багадаа 7 жил, цэвэр агаараар цээж дүүрэн амьсгалдаг болтол 10 гаруй жилийн хугацаа хэрэгтэй. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулган” дээр Засгийн газар 2025 он гэхэд агаарын бохирдлыг 50-аас доошгүй хувиар бууруулах зорилт тавьсан гэдгийг онцлон хэлсэн нь үүнийг баталсан. 2008-2016 оны хооронд Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд 147 тэрбум төгрөг зарцуулсан ч хүсэн хүлээсэн үр дүнд хүрээгүй. Тиймээс утаанаас уушгиа хамгаалах үр дүнтэй аргыг амьдралын хэвшил болгох нь нэн чухал асуудал болсон.  

РМ 2.5 буюу агаарт агуулагдах нарийн ширхэглэгт тоосонцрын хэмжээ 20-50 байвал хэвийн гэж үздэг.

Дэлхийд агаарын бохирдлоороо тэргүүлэгч БНХАУ-ын Бээжин хотын агаарт нарийн ширхэглэгт тоосонцрын хэмжээ өнгөрсөн өвөл 400 хүрэхэд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, утаа ихээр ялгаруулж буй аж ахуйн нэгж, үйлдвэр, станцуудыг хааж байв.

Бээжин хотын утаа хорт хэмжээнд хүрч “улаан” түгшүүр зарлахыг бид хэвлэл мэдээллээс харсан. Гэтэл үүнээс ч аюултай агаарын бохирдол Улаанбаатар хотод үүссэнийг хэн ч анзаарсангүй. Бээжин хотын агаарт агуулагдах нарийн ширхэглэгт тоосонцрын хэмжээ 400 хүрч улаан гэрэл асч байхад Улаанбаатар хотын СХД-ийн Баянхошуу орчмын агаарт нарийн ширхэглэгт тоосонцрын хэмжээ 2328 хүрсэн байв. Товчхондоо хүний эрүүл мэндэд нэн аюултай хэмжээнээс 5-6 дахин их гэсэн үг. Ийм учраас бид уушгиа хамгаалах зайлшгүй шаардлагатай болсон юм.  

Дэлхий нийт 1970-аад оноос агаарын бохирдол буюу утаатай тэмцэж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар дэлхий дээр амьдарч буй 10 хүн тутмын нэг нь агаарын бохирдлоос шалтгаалсан өвчлөлөөр нас барж, 10 хүн тутмын 9 нь агаарын бохирдолд нэрвэгдэж байна. Амьсгалын замын өвчний 79%, биеийн дархлааны 53%, уушгины багтраа өвчний 30%, зүрх судасны өвчлөлийн 24% утаанаас шалтгаалж байгаа юм.

2014 онд эрдэмтдийн судалгаагаар Улаанбаатар хотод 5-аас дээш жил амьдарч буй хүмүүсийн уушгинд мутац /өөрчлөлт/ болж байгааг тогтоожээ. Байнгын цэртэй ханиалгах, ханиад хатгаа болж хүндрэх зэрэг шинж тэмдгээр уушгинд өөрчлөлт орж буй нь илэрсэн байна. Эмч нарын зүгээс Улаанбаатар хотод амьдардаг эмэгтэйчүүд өвлийн цагт жирэмслэх хэрэггүй гэж онцгойлон анхааруулж байгаа юм. Учир нь агаарын бохирдлоос шалтгаалж ураг хэвлийдээ эндэх, тархины даралттай, цус багадалттай хүүхэд төрөх явдал нэмэгдэх болжээ. Мөн айл бүрт даралтны эм тогтмол хэрэглэдэг нэг хүн байх болсон нь утаатай холбоотой гэнэ.

Нүүрс болон автомашинаас ялгарч буй РМ 2.5 буюу нарийн ширхэглэгт тоосонцор нь хүний нүдэнд харагддаггүй. Эрдэмтдийн нотолсноор нарийн ширхэглэгт тоосонцор нь үсний ширхгээс 28 дахин жижиг хэмжээтэй. Уг тоосонцор уушгиар дамжин хүний биед орж улмаар улаан бөөмөөр дамжин цусанд нэвчих байдлаар ургийн гаж хөгжлийг бий болгодог байна. Энэ чиглэлд АШУҮИС-ийн багш нар болон АНУ-ын Калифорнийн Их сургуулийн эрдэмтэд хамтран судалгаа хийж буй аж. Гамшгийн хэмжээнд хүрсэн агаарын бохирдлыг өргөс авах мэт арилгах боломжгүй тул уушгиа хамгаалах ухаалаг хэрэглээг амьдралдаа нэвтрүүлэх нь чухал юм.

Агаарын бохирдлоос яаж хамгаалах вэ?

Нэгдүгээрт маск зүүж хэвших:

ДЭМБ /Дэлхийн эрүүл мэндийн байгууллага/ -аас агаарын бохирдлоос хамгаалах хамгийн үр дүнтэй арга бол “Маск” зүүх гэж зөвлөж байна. Гэхдээ эмийн сангуудад зарагдаж буй энгийн маск бус нарийн ширхэглэгт тоосонцор буюу РМ 2.5-ыг шүүх чадвартай маскыг сонгон хэрэглэх нь чухал юм.

Хоёрдугаар уушги цэвэрлэх цай:

Ургамлын гаралтай уушги цэвэрлэх үйлчилгээтэй цай хэрэглэж хэвшихийг эмч нар зөвлөдөг. Тэгвэл яг ийм үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг “Монос Хүнс” компани үйлдвэрлэж байна. “Энхжин” нэртэй уушги цэвэрлэх цай нь нүүрс, автомашины утаанаас ялгардаг нарийн ширхэглэгт тоосонцрыг биеэс гадагшлуулах үйлчилгээтэй. Гүргэм, чихэр өвс, нохойн хошуу, говийн ганга, чацаргана зэрэг ургамлыг агуулсан “Энхжин” цай нь уушгийг цэвэрлэх, агаараар дамжин биед орсон нарийн ширхэглэгт тоосонцрыг цэр ховхлох аргаар гадагшлуулдаг. Агаарын өндөр бохирдолтой орчинд амьдардаг хүмүүс хэрэглэхэд нэн тохиромжтой.

Агаарын бохирдолд хордсон уушгиа өндөр үнэтэй эм ууж, эдийн засгийн хувьд ашиггүй аргаар эмчлэх бус ургамлын гаралтай “Энхжин” цайг хэрэглэж эрүүл мэндээ хамгаалахыг танд зөвлөж байна. “Энхжин” цай нь эм биш учир хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй. Бага насны хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүд уухад тохиромжтой бүтээгдэхүүн юм. Энхжин Уушги цэвэрлэх цайны найрлага, үйлчлэл:

Гүргэм:

Гүргэм нь цэр шингэлэх, ховхлох, артерийн даралт буулгах, цусанд дахь хортой бодисыг гадагшлуулах болон антиоксидант үйлдэлтэй.

Говийн Ганга өвс:

Ганга өвсний ханданд агуулагдах эфирийн тос нь  салст бүрхүүлийн үйл ажиллагааг сэргээх, өвчин үүсгэгч кокк, мөөгөнцрийн өсөлт хөгжлийг саатуулах хүчтэй үйлдэлтэй.

Чихэр өвсний хуурай ханд:

Уушги цэвэрлэх цайны найрлага дахь чихэр өвсний ханданд агуулагдах глицирризины хүчил нь цэр ховхлох, үрэвсэл намдаах, дархлаа дэмжих, хор тайлах, харшил намдаах болон нянгийн эсрэг  үйлдэлтэй.

Чацаргана жимсний хатаасан үр, хальс:

Чацаргана жимс нь цэр ховхлох, ханиалга дарах, дархлаа дэмжих, нянгийн эсрэг үйлдэлтэй.

Нохойн хошуу: Нохойн хошууны үр жимс нь дархлаа дэмжих, бие махбодийн исэлдэн, ангижрах процессыг сайжруулах, цусан дахь холестерины хэмжээг багасгах, эдийн нөхөн төлжилтийг сайжруулах болон витамин дутагдлаас сэргийлнэ.

Уушгиа хамгаалах ухаалаг хэрэглээ буюу Агаарын бохирдлын ерөндөг “Энхжин” цай

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.