Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Dreamers Day: Модийнд өнгөрөөсөн шөнө (Ma nuit chez Maud)

С.Бадрал, iKon.mn
2017 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Dreamers’ Day кино өдөрлөгийн энэ долоо хоногийн үзвэрээр Францын кино найруулагч, кино шүүмжлэгч, сэтгүүлч, зохиолч Эрик Ромерийн “Модийнд өнгөрөөсөн шөнө” гэх 1969 оны утга уянга, гүн бодролын төдийгүй хөгжөөнт бүтээлийг толилуулахаар бэлдээд байна. 

Өмнө нь бид тус найруулагчийн “Ногоон туяа” гэх Францын шинэ давалгааны мөн нэгэн онцлох бүтээлийг хүргэж байсан билээ. Ромерийн “Ёс суртахууны зургаан тууж” цувралын гуравдугаарт явдаг уг бүтээл гол дүрийн баатруудын үг яриа, бодрол дээр төвлөрсөн тул үзэхэд тун ч таатай байх нь гарцаагүй.

Оскарын “Гадаад хэл дээрх шилдэг бүтээл” төрөлд “My Night with Maud” нэртэйгээр нэр дэвшин өрсөлдөж байсныг энд онцлох нь зүйтэй. Мөн Стивен Шнайдерийн “Үхэхээсээ өмнө үзэх 1001 кино” жагсаалтад хүртэл багтдаг бүтээл юм.

 

Та бүхэн уг киног энэ Бямба гарагт буюу 2017 оны арваннэгдүгээр сарын 25-ны 16:00 цагт монгол хадмал орчуулгатайгаар УИД-ийн тавдугаар давхарт байрлах iCinema кинотеатрт хүрэлцэн ирж үзээрэй.