Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Австралийг ДАШТ-д оруулсан дасгалжуулагч ажлаа өгчээ

SPS телевиз
2017 оны 11 сарын 22
SPS
Зураг зураг

Австралийн шигшээ багийн дасгалжуулагч Анге Постекоглу ДАШТ-д багаа шалгаруулснаас зургаа хоногийн дараа ажлаа өгсөн байна. Өдгөө 52 нас хүрч буй энэ эрхэм Хондурастай хийсэн сонгон шалгаруулалтын тоглолтод ялалт байгуулж ДАШТ-д оролцох замд нь хөтлөөд байсан юм.

Ирэх жилийн ДАШТ-д багаа удирдах шинэ гэрээг түүнд санал болгоод байсан ч Анге Постекоглу ажлаа орхихоор шийдсэн байна. Тэрбээр энэ талаараа “Надад ийм шийдвэр гаргах хүнд байлаа. Өөрийн үндэсний шигшээ багийг удирдах үнэхээр нэр төрийн хэрэг хэдий ч том хариуцлага. Би өөрийн чадах, мэдэх бүхнээ Австралийн хөлбөмбөгийн хамгийн чухал цаг үед зориулсан гэж бодож байна. Тиймээс энэ хариуцлагатай ажлыг надаас илүү нэгэнд шилжүүлэх цаг нь ирсэн” гэжээ.

Постекоглу анх 2013 онд шигшээ багийнхаа “жолоог атгасан” бөгөөд хоёр жилийн дараа Азийн АШТ-ий түрүүг хүртэж байсан юм.

Зураг