Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Од хооронд аялж яваа сансрын биетийг анх удаа судаллаа

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн аравдугаар сард астрономичид Хавай дахь хүчирхэг телескопыг ашиглан од хооронд зорчиж яваа астероидыг анх удаа илрүүлсэн юм.

Энэ нь манай нарны аймагт гадны одны системээс ирсэн зочин гэсэн үг.

Харин сар орчмын дараа энэхүү биетийг ямар хэлбэр, шинж чанартай болохыг тодорхойлжээ. Энэ долоо хоногийн Nature сэтгүүлд Оумуамуа хэмээх нэрийг өгөөд байгаа биетийн тухай танилцуулсан байна.

Хавайн Астрономын хүрээлэнгийн судлаачид түүнд орон нутгийн хэлээр ийм нэр өгсөн гэнэ.

Хүн төрөлхтөнд анх удаа мэдэгдсэн энэхүү биетийг Вегас одны системээс ирсэн гэж үзэж байна. Сонирхолтой нь уг астероидыг 300,000 жилийн өмнө тэнд байхад Вегас од огторгуйн энэ хэсэгт байгаагүй гэнэ.

Астероид 400 метр урт, 40 метр өргөнтэй буюу онцгой сонин хэлбэртэй юм байна. Судлаачдын авсан мэдээллээр уг биет нь маш хуурай, ямар нэг ус, мөс агуулаагүй, цул чулуурхаг, эсвэл металл биет гэж дүгнэжээ.

Одоо астероидын уг гарлыг нарийвчлан тогтоож, манай нарны аймгаас гараад хаа хүрэхийг нь тооцоолж байна.

Мөн дараагийн удаа айлчлах од хоорондын биетийг судлах туршлагатай болсноо астрономичид мэдээлжээ. Гэрэл ялгаруулдаггүй, маш өндөр хурдтай явдаг тул эрдэмтдэд өмнө нь ажиглагддаггүй байсан гэж үзсэн байна.

Ийм биет жилд нэг удаа манай нарны аймагт зочилдог байж магадгүй гэнэ.

Эх сурвалж: Mashable