Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Гүүрэн гарц барих ажлын хүрээнд Олимпийн гудамж дахь зарим модыг тайрчээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух "Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц" барих ажлыг энэ оны тавдугаар сарын 31-нд эхлүүлсэн билээ.

Гүүрэн гарц нь үндсэн гүүр, 2 эгнээ зам, туслах замаас бүрдэх бөгөөд туслах замын трасст Олимпийн гудамж дахь 157 мод орсон байна.  Үүнээс 107  модыг 10 дугаар сараас эхлэн зөөж,  Бээжингийн гудамж, Хот тохижилтын газрын Мод үржүүлгийн газарт шилжүүлэн суулгасан бөгөөд насжилт өндөртэй, үндэс нь гүн суусан, шилжүүлэн суулгах боломжгүй 50 модыг энэ сарын 16-17–ны өдөр тайрч авсан талаар “Хот тохижилтын газар” ОНӨҮГ-ын орлогч дарга Н.Пүрэвжав мэдээлэл өглөө.
 

БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр гүүрэн гарцыг барих бөгөөд нийт 30 орчим сая ам.доллар зарцуулагдах аж.

Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц нь зургаан хэсгээс бүрдэнэ.

  1. Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр замын 406 дугаар гарам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух үндсэн гүүр 470 м урттай, 16.5 м өргөнтэй 4 эгнээ гүүр,
  2. Зүүн хойт талд үндсэн гүүрэн дээрээс Нарны замруу холбогдох “С” рампын 8.5м өргөнтэй 2 эгнээ гүүр нийт 15 у/м гүүр, 165 у/м тулц хана, нүхэн гарцын хамт,
  3. Нарны замын зүүн талаас ирэх автомашин үндсэн гүүрэнд холбогдож Их Монгол улсын гудамжруу буух баруун хойд талын “В” рампын гүүр нь 8.5м өргөнтэй 2 эгнээ нийт 160 у/м гүүр, 110у/м тулц ханатай,
  4. Нарны замын баруун талаас ирэх автомашин үндсэн гүүрэн дээгүүр гарч Их Монгол улсын гудамжруу буух “А” рампын гүүр нь 8.5м ергөнтэй 2 эгнээ нийт 400 у/м гүүр, 237 у/м тулц ханатай, 
  5. Төмөр зам дээгүүр явган хүний гүүр
  6. Дунд гол дээгүүр усан паркийн замтай холбогдсон төмөр бетон гүүр барина.

Төсөл нь:

  1. Дунд гол, төмөр зам, нарны зам дээгүүр 4 эгнээ, 16.5 м өргөн зорчих хэсэг бүхий 470 ум гүүрэн гарцыг шинээр барих.
  2. Гүүрийн 2 талын гудамж зам буюу Их Монгол улсын гудамж болон Олимпийн гудамжыг өргөтгөж шинэчлэх барих.
  3. Нарны замаас шинээр барьсан гүүрэн гарц руу баруун эргэж урагш явах 2 эгнээ, 7.5 м өргөн 637 м гүүр ба налуу замыг шинээр барих.
  4. Үндсэн шинэ гүүрээс Нарны зам руу баруун эргэж буух 1 эгнээ, 7.5 м өргөн 170 м урт гүүр ба налуу замыг шинээр барих.
  5. Нарны замаас Үндсэн шинэ гүүр рүү баруун эргэж урагш явах 1 эгнээ, 8.5 м өргөн 270 м урт гүүр ба налуу замыг шинээр барих гэсэн хэсгүүдээс бүрджээ.

 Гүүрэн гарцыг 2017-2019 онд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.