Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

Амазон компани “Бөгжний эзэн” киноны телевизийн цувралыг бүтээх эрх авчээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Онлайн худалдааны Амазон компани алдарт “Бөгжний эзэн” киноны телевизийн цувралыг бүтээх эрхийг авчээ. Уг киноны зургаан хэсэг бүтээл нь кинотеатруудаас бараг $6 тэрбумыг олсон юм.

Харин Амазон компани уг бүтээлээс дахин орлого олох боломжтой гэж үзжээ.

Өчигдөр буюу Даваа гарагт Амазон энэхүү бүтээлийн дэлхий дахинд телевизээр үзүүлэх эрхийг худалдаж авснаа зарласан юм. Тэд бас олон хэсэгтэй цуврал кино болгохоор Уорнер Брос, хэвлэлийн Харпер Коллинз, J.R.R. Tolkien компаниудтай хамтран ажиллаж байгааг мэдээлжээ.

Амазон компани олон мянган дэлгэцийн бүтээлийг өөрийн онлайн видео үйлчилгээ болох Prime Service-ээр үзүүлдэг юм.

“Бөгжний эзэн” цуврал нь зөвхөн Амазоны видео сүлжээгээр цацагдах гэнэ.

Тэд уг бүтээлээ HBO компанийн “Game of Thrones” цувралтай өрсөлдөхүйц болно гэж төсөөлж байгаа ажээ.

 

Эх сурвалж: Bloomberg