2018/06/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,418.64₮
B34
УЛААНБААТАР
21°
|
B34
УЛААНБААТАР
25°
|
B28
УЛААНБААТАР
28°
|
13°
21:00
S32
16°
22:00
S32
13°
23:00
S32
11°
00:00
S32
10°
01:00
S32
10°
02:00
S32
03:00
S32
04:00
S32
05:00
S32
06:00
S32
07:00
S32
11°
08:00
S32
14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/09 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Прокуророос лицензээр баяжсан гэх 30 гэр бүлтэй холбоотой мэдээллийг ШАЛГАХААР болжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 11 сарын 9
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Сүүлийн үед УИХ-ын нэр бүхий гишүүдээс УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр яригдаж олон нийтэд тархаад байгаа "..Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын газар, түүний хэвлий, ой ус, амьтан ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэлд төрийн хамгаалалтанд байна гэж заасан байхад төрийн байгууллагаас ашигт малтмалын лицензийг хууль бусаар олгож, бусдад шилжүүлсний улмаас... лицензээр баяжсан хэсэг бүлэг бүхий хүмүүс буюу 30 гэр бүл байна” гэх мэдээлэлд Нийслэлийн прокурорын газраас 2015 онд шинэчлэн батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгуулахаар хэрэг бүртгэлийн хэрэг нээжээ.

Дээрх хэргийг тал бүрээс шуурхай бүрэн шалгуулж, хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох ажлыг эрчимжүүлэх зорилгоор Улсын Ерөнхий Прокурорын газраас мөрдөн шалгах хэд хэдэн байгууллагын мөрдөгчдийн хамтарсан ажлын хэсэг байгуулж шалгах шийдвэрийг гарган  ажиллаж байна.

 

Эх сурвалж: Улсын Ерөнхий Прокурорын Газар

x