2018/06/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,418.64₮
B34
УЛААНБААТАР
21°
|
B34
УЛААНБААТАР
25°
|
B28
УЛААНБААТАР
28°
|
13°
21:00
S32
16°
22:00
S32
13°
23:00
S32
11°
00:00
S32
10°
01:00
S32
10°
02:00
S32
03:00
S32
04:00
S32
05:00
S32
06:00
S32
07:00
S32
11°
08:00
S32
14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/09 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд тамирчдыг хүлээн авч уулзлаа

А.Намуун, iKon.mn
2017 оны 11 сарын 9
iKon.MN

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр “Монголын 3х3 Сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ баг”-ийн тамирчид, дасгалжуулагч, холбооны удирдлага болон Монголын пауэрлифтингийн тамирчин Б.Чимэдцэрэн нарыг өрөөндөө хүлээн авч уулзлаа.

Пауэрлифтингийн тамирчин Батаагийн Чимэдцэрэн Филиппин Улсад болсон Хүндийг өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн. Хүндийг өргөлтийн төрөлд дэлхийн рекордыг эзэмшигч анхны монгол тамирчин юм. 

 

Эр хүний бахархал энэхүү спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, шинээр хичээллэж байгаа иргэдэд итгэл найдвар төрүүлж, улсынхаа нэрийг дэлхийн тавцанд гаргаж байгаа Б.Чимэдцэрэнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх талархал илэрхийлээд спортын амжилт хүслээ.

Сагсан бөмбөгийн тамирчдын амжилт сүүлийн жилүүдэд огцом сайжирч байгааг Ерөнхий сайд онцлоод багийн спортын төрөлд дэлхийн аварга болсон нь том амжилт.  Улам сайжруулж олимпоос медаль авахыг ерөөлөө. Тэрээр “Сагсан бөмбөгийн 3х3” төрөлд Токиогийн олимпоос медаль авч чадна гэдэг итгэлийг төрүүлж байна. Та бүгдийг чадна ч гэж харж байна гэлээ. Сагсан бөмбөгчид Монгол Улсын Ерөнхий сайдтай багийнхаа амжилт болон зорилго, мөн бэрхшээлийн талаар илэн далангуй ярилцлаа.

 

Монгол Улсын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг чансаагаараа 160 гаруй байраар урагшилж дэлхийд 28 дугаарт эрэмбэлэгдэх болсон байна. 

Монгол Улсын Ерөнхий сайд баг тамирчдад цаашдын тэмцээнүүдэд нь амжилт хүсээд, Монгол Улсынхаа нэрийг улам өндөрт өргөж, ард түмнээ баярлуулж яваарай гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нйиттэй харилца хэлтсээс мэдээллээ

x