Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/09-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ сарын 11-нд болох МУУГЗ Т.Сэр-Одын тоглолтод 25 уран бүтээлч оролцоно

А.Намуун, iKon.mn
2017 оны 11 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хөгжмийн зохиолч, Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Тогтохын Сэр-Од уран бүтээлийн 25 дахь жилийн ойдоо зориулан "Миний бүтээл-25" уран бүтээлийн цэнгүүнээ 2017 оны арваннэгдүгээр сарын 11-нд Монгол Бөхийн Өргөөнд зохион байгуулах гэж байна. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Т. Сэр-Од "Тоглолтыг "B sound production"-тай хамтран зохион байгуулж байна. 25 жил гэдэг бол уран бүтээлч хүний хувьд нэлээдгүй их цаг хугацаа, түүх, орон зайг хамарна. 

Мэдээж, би ганцаараа энэ 25 жилийг бүтээгээгүй. Үүнд 4-5 үеийн дуучид, хөгжимчид, зохиолчид, найруулагчид гээд бүх уран бүтээлчид орно. 

Тоглолтод нийт 25 уран бүтээлч, 25 уран бүтээлээ хүргэхээр оролцож байна. Эдгээр 25 уран бүтээлийг бид сонгоогүй. Олны дунд санал асуулга явуулах зарчмаар сонгосон байгаа. 

Тоглолт энэ сарын 11-нд 19:00 цагаас Бөхийн өргөөнд болох тул үзэгч, олон та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна" гэв.

МУГЖ Ц.Төвшинтөгс "Миний бүтээл-25 цэнгүүнд оролцох гэж байгаадаа миний хувьд их баяртай байна. Сэр-Одтойгоо нөхөрлөөд 26 жил болсон байна. Өнөөдөр олон сайхан уран бүтээлүүдээ түмэн олондоо толилуулж байгаад нь баяртай байна. Бид хоёрын хамтын уран бүтээлийн хувьд 17 дуутай. 

Цаашдаа Сэр-Одын дуунууд ардын дуугаар эгшиглэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Мөн яг энэ цаг дор Сэр-Одын 25 бүтээл орсон дууны хос CD гарч байгаа юм байна. Үзэгч, олноо тоглолтод хүрэлцэн ирэхийг урьж байна" гэлээ.

Тоглолтын тасалбарын үнэ 25,000 төгрөг.