Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/09-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Баттулга: Хүүхдийн мөнгөнөөс бусад халамжийн бодлогоос бид татгалзах ёстой

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 11 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

- Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы хуралдаанд оролцож байна -

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхэллээ. 

Ерөнхийлөгчийн хоригийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа. 

Тэрбээр "Ерөнхийлөгч 11 дүгээр сарын 02-ны өдөр Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад хориг тавьсан. 2017 оны төсвийн тухай хуулийн 5-р зүйлд төсвөөс тухайн жилд төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн хэмжээг нэмэгдүүлсэн байна. Нийгмийн даатгалын сангийн 4-р зүйлд мөн л төсвийн ерөнхийлөнч захирагчийн төсвийн хэмжээг нэмэгдүүлсэн байгаа юм. Төрийн өндөр албан хаагчдад 300 мянган төгрөг олгохоор төсөвт суулгасан нь эх сурвалжуудаас тодорхой байна. Гэхдээ төсвийн тогтвортой байдлыг хангах, зарлага нэмэгдүүлэх тухай шийдвэрийг гаргах бол дараа оны төсвийн хуульд уг шийдвэрээ тусгаж өгөх хуультай. Энэ зэрэг залатыг дээрх шийдвэр нь зөрчиж байгаа юм" гэв. 

Хууль зүйн байнгын хороо, Төсвийн байнгын хорооны гишүүд  Ерөнхийлөгчийн 2017 оны төсвийн тодотгол, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулиудад тавьсан хоригийг дэмжээгүй юм. 

Ерөнхийлөгчийн хориг болон Байгын хорооны санал дүгнэлттэй холбоотой асуудлаар гишүүд асуулт асууж, үг хэллээ. 

 Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд аюул тулгараад байна

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Бидний хамгийн чухал зорилго ажлын байр нэмэгдүүлэх. Нэг удаагийн 300 мянган төгрөг өгч байгааг сайн ойлгохгүй л байгаа. Монголд 150 мянган аж ахуйн нэгж байгаа. Үүнээс 77 мянган аж ахуйн нэгж тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байгаа. Ажлын байрыг тогтвортой нэмэгдүүлэх үү?

Ерөнхийлөгчөөс асуух асуулт хоёр байна. Та хоёр удаа яагаад хориг тавьчихав. Үүнээс чинь болоод хийх ажил зөндөө байхад ажил хойшлоод байна. Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд аюул тулгараад байна. Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байхад шаардсаар байж хаалттай хуралдаан хийж байсан. Улс орынхоо ирээдүйн хөгжлийн талаар МАН, АН хоорондоо хуралдаан зохион байгуулж болох уу? " гэлээ. 

Ч.Хүрэлбаатар та төрийн албан хаагчдад мөнгө олгоно гэж буруу шийдвэр гаргасан

Ерөнхийлөгч Х.Баттулга "Ч.Хүрэлбатаар дээр онцгой нөхцөл байгаа. Би Их хуралд гурван удаа сууж байсан. Бүтээн байгуулалт, бизнесийг тэлэх бодлого явуулаад бүлэглэлд ялагддаг. Үүний төлөөлөл Сангийн яамны сайд болж байгаад хамармсаад хориг тавьсан юм.

Төрийн албан хаагчдад олгох 300 мянган төгрөг бас л харамсмаар шийдвэр. Хүүхдийн мөнгөнөөс бусад халамжийн бодлогоос бид татгалзах ёстой. 55 тэрбум гэдэг их мөнгө шүү дээ. Энэ мөнгөөр цэцэрлэг барьж, ажлын байр бий болгох нь зөв. Бид дахиад л чөтгөрийн тойрог руу орлоо. Хэдхэн гэр бүл улс төр, бизнесийг атгачихсан байна. Одоо яамд руу орлоо.

Энэ бол тодорхой болчихсон асуудал шүү дээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл одоо хуралдна. Үүний наана МАН их хурлаа хийх байх. Миний шийдвэрийг хурал дээрээ ярих байх. Ч.Хүрэлбаатар та төрийн албан хаагчдад мөнгө олгоно гэж буруу шийдвэр гаргасан" гэлээ. 

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар

  • “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Засгийн газар 2017.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг /
  • Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ зэрэг нийт 10 асуудлыг хэлэлцэх юм.