Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/09-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Монголын өдөр тутмын сонины холбооноос хэвлэлийн бага хурал хийнэ

ikon.mn
2017 оны 11 сарын 9
iKon.MN

Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын концертын их танхимд

08:40 цагт Исламын Бүгд найрамдах Афганистан Улсад явагдаж буй Умард Атлантын гэрээний байгууллагын эвслийн цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн хамгаалалтын ротын V ээлжийн бие бүрэлдэхүүнд төрийн дээд одон, медаль, батлан хамгаалахын шагнал гардуулах ёслолын арга хэмжээ бодно. 

Төрийн ордны ‘Б’ танхимд

09:00 цагт “Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг” болно.

10-р сувилалд

09:30 цагт Тархины саажилттай хүүхдийн 10-р сувиллын цэцэрлэг яслийн хүүхдүүд, эцэг эхчүүд цэцэрлэгийн хуучин байран дээрээ жагсаал хийнэ.

Монголын хөрөнгийн биржийн байранд

09:45 цагт УИХ-ын гишүүн С.Батболдын урилгаар Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын парламент дахь олон улсын парламентын бүлгэмийн гишүүн Лимпнигийн Лорд Ховард тэргүүтэй нийт 7 төлөөлөгчид Монгол Улсад айлчлал хийж байна. Үүнтэй холбоотойгоор Монголын хөрөнгийн биржид зочлон, үйл ажиллагаатай танилцан, арилжаа нээж цан цохих ажиллагаа болно.

Төрийн ордны "А" танхимд

10:00 цагт "Төрийн хямрал ба улс төрийн намын шинэчлэл" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно.

MN-Мэдээллийн төвд

10:30 цагт Монголын өдөр тутмын сонины холбооноос хэвлэлийн бага хурал хийнэ.

11:30 цагт Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Одын “Миний бүтээл-25” уран бүтээлийн тоглолтынхоо талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт Багшийн цалин нэмүүлэх түр хороо, Монголын боловсрол, соёл шинжлэх ухааны ҮЭХ-ноос багшийн цалин нэмүүлэх асуудлаар мэдээлэл хийнэ.

Үндэсний мэдээллийн төвд

11:30 цагт Иргэдийн шударга шүүх ТББ-аас АТГ-т гомдол хүргүүлэх болсон талаар хэвлэлийн хурал хийнэ.

Монголбанкны “А” байрны захирлуудын зөвлөлийн өрөөнд 

11:40 цагт Монголбанк, Бичил санхүүгийн хөгжлийн сан, БСШУСЯ-ны харьяа Насан туршийн үндэсний төв Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулна.

БСШУСЯ-ны 401 тоотод

13:30 цагт Залуу судлаачдад БСШУС-ын сайдын нэрэмжит Грант гардуулах арга хэмжээ болно.

Төмөр замын соёлын ордонд

15:00 цагт Монгол-Оросын найрамдлын сарын ажлын хаалтын ёслолын арга хэмжээ болно. Энэ үеэр найрамдлын сарын ажлын хүрээнд хийсэн ажлаа дүгнэж, шагнал гардуулна.