Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Япон дахь Хойд Солонгосын фэн клубын дотоод ертөнц

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Япон улсад Солонгос үндэс угсаатай 450,000 орчим хүн амьдардаг. Тэд хүүхдүүдээ сургах өөрийн сургуулийг санхүүжүүлж, өв соёлоо хадгалахыг эрмэлздэг. Мөн тэдний зарим нь Хойд Солонгосын билэгдлийг эх оронч үзлээ харуулахын тулд ашиглах нь энгийн үзэгдэл юм.

Япончууд ч үүнд дургуйцдэггүй ба зарим япончууд Хойд Солонгосын дэглэмийн хэв маягийг сонирхож, бүр фэн клубыг байгуулсан байдаг ажээ.

Энэхүү клубт Хойд Солонгосын дэглэмийн үзэл суртлын зурагт хуудас, ном зохиолуудыг байрлуулж, Кимийн гэр бүлийнхний хөргийг залсан байдаг. Клубын гишүүд хаалттай дэглэмийн цэргийн дүрэмт хувцсаар гангаран, зарим нь Ким Жон Уны байгуулсан Моранбон охидын хамтлагийг хуулбарласан тоглолтыг нийтэд үзүүлдэг байна.

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

Эх сурвалж: Reuters