Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

Хавдар Судлалын Үндэсний Төвийн гаднах талбайг тохижуулжээ

С.Бадрал, iKon.mn
2017 оны 10 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ЭМЯ
Хавдар судлалын үндэсний төвийн гаднах талбай 200 автомашины зогсоол, хүчитгэсэн 9,800 м.кв асфальтан зам, явган хүний зам 900 м.кв, гэрэлтүүлэг чимэглэл мөн яаралтай түргэн тусламжийн хүлээн авах байрны гадна сүүдрэвч гэх мэт иж бүрэн тохижилттой боллоо.

1990-ээд оноос хойш тус цогцолборын эргэн тойронд бүтээн байгуулалт, өөрчлөлт шинэчлэлтийн ажлууд хийгдэж хур хог, газрын бүтэц, гадна тохижилт ихээр гэмтсэн байсан юм.

1961 онд Ардын хувьсгалын 40 жилийн ойг тохиолдуулан ЗХУ-аас тухайн үеийн анагаах ухааны орчин үеийн хамгийн шилдэг багаж тоноглолыг иж бүрнээр нь манай улсад шилжүүлэн өгч 45 ор бүхий “Цацраг туяа”-ны эмнэлэг байгуулагдсан нь хавдар судлалын орчин цагийн тусламж үйлчилгээ хөгжих эхлэлийг тавьсан билээ.

Тус үндэсний төв нь ашиглалтад орсноор улсын хэмжээнд олон мянган өвчтөн, эмчлүүлэгчдэд үйлчлэн үйл ажиллагаагаа өнөөдрийг хүртэл хэвийн явуулж байна. 1982 оноос хойш их засвар хийгдэлгүй зөвхөн урсгал засварын хэмжээнд ажлууд хийгдэж байсан бөгөөд гадна тохижилтын хүрээнд 2009 оны 09-р сард эмч судлаач Н.Нямдаваагийн нэрэмжит “Хавдар судлалын үндэсний төв” болон нэр өөрчлөхөд дурсгалын хөшөөний гадна тохижилтын ажил хийгдэж байсан юм.