Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

Видео: УИХ-ын гишүүд ослын улмаас амь насаа алдсан уулчдад хүндэтгэл үзүүллээ

Б.Ану
2017 оны 10 сарын 26
iKon.MN

УИХ-ын өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүд Отгонтэнгэр ууланд авиралт хийх явцдаа амь насаа алдсан 17 иргэнд хүндэтгэл үзүүллээ. 

Сүүлд авсан мэдээллээр өчигдөр үлдсэн гурван цогцсыг Улаанбаатарт авчирч цогцос таниулах ажиллагаа хийгээд байна.

Онцгой Байдлын Ерөнхий Газар өчигдөр мэдээлэхдээ, Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөн сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагааг гурав дахь өдрөө үргэлжилж аврагчид шуурхай ажиллан осолдсон иргэдийг цогцсыг бүрэн олж, эрлийн ажиллагааг дуусгалаа гэсэн юм.