Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн асуудлаар ЗГ үргэлжлүүлэн хуралдаж байна

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Ажлаа хүлээн аваад удаагүй байгаа шинэ Засгийн газар анхны хуралдаанаа өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэж эхлүүллээ. Одоо Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн асуудлаар Засгийн газар үргэлжлүүлэн хуралдаж байна. 

Нийгэмд багш, эмч, соёл урлагийн салбарт ажиллагсад цалингаа нэмүүлэх хөдөлгөөн өрнүүлж, идэвхтэй жагсаал цуглаан зохион байгуулж байгаа билээ. Тэд улсын хэлэлцээрт цалин нэмэх асуудлыг тусгахыг шаардаж буй. Мөн шинэ Засгийн газраас тодорхой хариулт өгөхгүй бол орон даяар ажил хаяхаа мэдэгдээд байгаа.

Тиймээс Засгийн газар эхний өдрийн хуралдаанаараа энэ асуудлыг онцолж авав.