Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

Брэтт Браун: Жоел Эмбийдийн тоглох минут удахгүй ихэснэ

SPS телевиз
2017 оны 10 сарын 19
SPS
Зураг зураг

Филадельфи Сиксерс баг залуу төвийн тоглогч Жоел Эмбийдийн тоглох минутанд хязгаар тавьж, талбай дээр 20 минутаас их тоглуулахгүй гэдгээ мэдэгдээд байсан. Энэ нь мэдээж бэртэл гэмтлээс сэргийлж буй алхам. Тэгвэл Сиксерс багийн дасгалжуулагч Брэтт Браун Жоел Эмбийдийн талбай дээр өнгөрүүлэх минут удахгүй ихэснэ гэж хэлсэн байна.

Филадельфи Сиксерс багийн хувьд эхний зорилго нь мэдээж плэйоффт шалгарах. Харин тэрхүү зорилгодоо хүрэх эсэх нь Жоел Эмбийдээс шууд хамааралтай. Улирлын турш бэртэл гэмтэлгүй тоглож чадвал тэр мэдээж багаа плэйоффт шалгаруулж чадна.

Мөн түүний тоглолт олны анхаарлыг татдаг учраас тасалбарын борлуулалт дээр ч эерэг нөлөөг үзүүлнэ хэмээн таамаглаж байгаа ажээ.

Зураг