Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

Чацарганын тос гоо сайханд тусаа өгч, батгыг эмчилдэг боллоо

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 10 сарын 6
Сурталчилгаа
Зураг зураг

Хүн болгонд түмэн зүйлийн хүсэл мөрөөдөл байдаг. Гэсэн ч хүмүүсийн олонх нь эрүүл байх, эсвэл төгс үзэсгэлэнтэй байхыг үргэлж хүсдэг. Тэгвэл хүн бүрийн энэ хүсэл, сонирхолд нийцүүлэн АШУҮИС-ийн  Арьс судлалын тэнхим, “Арьс судлаач” клуб, резидент эмч нар “Монос Хүнс” ХХК-тай хамтран нэгэн сонирхолтой судалгааг хийжээ. Арьс, харшлын эмч нарт болон гоо сайхандаа анхаардаг хэн бүхэнд хэрэгтэй, чацарганын тосны ид шидийг гайхуулсан нэгэн судалгааны талаар АШУҮИС-ийн Арьс судлалын тэнхмийн багш АУ-ны доктор А.Отгонзаяа, резидент эмч Г.Золзаяа, А.Нямжаргал нартай дараах сонирхолтой ярилцлагыг өрнүүлсэн юм.


- Монголчууд бид чацаргана жимсний ач тусыг үнэлэн “Хаан жимс” гэж өргөмжилдөг. Тэгвэл энэ удаа чацарганы тостой холбоотой нэгэн сонирхолтой судалгааг та бүхэн хийжээ. Арьс судлалын салбарт  анхдагч гэж хэлж болох энэ судалгааны үр дүн надад ч бас их сонирхолтой санагдлаа. Тиймээс чацарганы тос гоо сайханд, тэр тусмаа батганы эсрэг гайхалтай нөлөө үзүүлдэг гэдгийг тодотгох мэдээллээр ярилцлагаа эхэлье?

- “Монос хүнс ХХК-ний “Хаан жимс” чацарганын тосыг бид анх удаа батганы эмнэлзүйн туршилт судалгаанд хэрэглэж үзсэн.

Судалгаа маань үр дүнтэй гарсанд манай судалгааны багийнхан ч гэсэн баяртай байна. 

Энэхүү төсөлт ажлынхаа судалгаанд бид нийт 50 оюутныг хамруулсан. Насны хувьд 18-25 хүртэлх насны оюутнуудыг хамруулсан. Яагаад гэвэл, багтгашилт нь өсвөр наснаас эхлээд хамгийн түгээмэл тохиолддог арьсны эмгэг юм. Мөн батгашилт нь  охид, залуучуудын санааг хамгийн ихээр зовоодог эмгэг.

Батга өвчнийг эмчлэхийн тулд маш олон төрлийн эм бэлдмэл хэрэглэх, гаднаасаа түрхэх шаардлагатай болдог. Сэтгэл санааны хувьд ч өөртөө итгэх итгэлгүй болохоос эхлээд батга нь гоо сайханд төдийгүй сэтгэлзүйд ч гэсэн асар их  сөрөг нөлөө үзүүлдэг.

Тиймээс бид чацарганы тосыг батганд хэрхэн нөлөөлдөг болохыг судлахыг хүссэн. Чацарганы тосыг олон улсад олон талын ач холбогдолтой болохыг судалсаар байна. Мөн энэ судалгаандаа Монголд ургаж байгаа чацарганы тосыг нарийн судлаж арьсны практикт нэвтрүүлхийг зорьсон.

Хоёрдугаарт, энэхүү судалгаа нь Монголдоо тарьж ургуулсан, үндэсний үйлдвэрлэгч компаниудаас үйлдвэрлэн гаргаж байгаа энэ бүтээгдэхүүн нь шинжлэх ухааныг хөгжүүлэх, нотолгоонд суурилсан, үйлдвэрлэгч компани болон эрдэмтэн судлаачдын суурь судалгааг хөгжүүлэх, цаашид тухайн бүтээгдэхүүнийг Монгол брэнд болгон дэлхийд таниулах зэрэг олон талын ач холбогдолтой судалгаа болгохыг зорьсон болно.  

- Чацарганы тосыг батгатай хүмүүст уулгах болон түрхэх байдлаар туршиж үзсэн гэж байсан. 50 оюутныг судалгаанд хамруулна  гэдэг бол бас бага тоо биш. Тиймээс судалгааныхаа үр дүнгээс болон энэ талаарх сонирхолтой мэдээллээсээ дуулгаач?

Монголд үйлдвэрлэсэн чацарганы тосыг анх удаа бид батганы эсрэг эмчилгээнд хэрэглэхэд үр дүнтэй байсан төдийгүй түрхэхээс илүүтэй уухаар хэрэглэх нь бас олон талын ач холбогдолтой гэдгийг бид энэ судалгаа харуулж өгсөн.

- Энэхүү судалгааныхаа явцад бид чацарганы тосыг түрхэх болон уухаар нийт 10 хоногийн хугацаанд хэрэглэж үзсэн.  Хэдийгээр богино хугацаанд туршиж үзсэн ч  энэ судалгаа маань үр дүнгээ өгсөн.

Эхний удаа чацарганы тосыг ууж хэрэглээд эмчилгээний өмнө болон дараа арьсны тослогжилт, нүхжилт, цайралт, нөсөөжилтийг багажийн тусламжтайгаар дүгнэсэн.

Харин түрхэж хэрэглэхэд чацарганы тос маань шаргал өнгөтэй учраас судалгаанд хамрагдсан оюутнууддаа зайлшгүй урьдчилан анхааруулж, зөвлөмж өгсөн. Уг судалгааг гардан хийсэн Арьс судлаач клубынхан, резидент  хоёр эмч нар маань хамтраад судалгааг маш үр дүнтэй хийсэн.

Өнөөдөр бид Арьс Судлаачдын Монголын Нийгэмлэгийн намрын 3дахь удаагийн чуулган дээр энэхүү судалгааныхаа үр дүнг салбарын эмч нартаа танилцуулаад, “Монос хүнс”  ХХК-д энэхүү судалгаагаа хүлээлгэн өгч байна.

Энэ судалгааны маань нэг үр дүнтэй зүйл нь чацарганы тос хүний биед сайн, олон талын ач холбогдолтой гэж яриад байдаг ч яг юунд нь сайн юм бэ? Ямар өвчинд хэрхэн нөлөөлж, ямар үр дүн үзүүлсэн бэ гэдгийг судалгаа, нотолгоотой нь харуулж өгөхийг хүссэн.

Тухайлбал, Өсвөр насны хүүхдүүдэд ихэвчлэн физиологийн өөрчлөлтийн улмаас тестостерон  даавар ялгаралт ихэссэнээс тосны булчирхайгаас ялгарах тосны хэмжээ хэвийн хэмжээнээс ихсэж, арьсны сувгийг бөглөж, бактерийн үржил явагдаж батга гарах үндэс болдог. Өөрөөр хэлбэл, арьсны тосны булчирхайн жижиг суваг битүүрснээс болж батга гардаг.

Мөн арьс арчилгаа, стресс бухимдал, нойргүйдэл зэрэг шалтгааны улмаас батга улам их хүндэрдэг. Үүнд арьсны онцлог чухал нөлөөтэй байдаг. Тиймээс бид чацарганы тосыг түрхэхээр болон уухаар хэрэглэж, судалгааныхаа үр  дүнг тооцож үзсэн юм.

Монголд үйлдвэрлэсэн чацарганы тосыг анх удаа бид батганы эсрэг эмчилгээнд хэрэглэхэд үр дүнтэй байсан төдийгүй түрхэхээс илүүтэй уухаар хэрэглэх нь бас олон талын ач холбогдолтой гэдгийг бид энэ судалгаа харуулж өгсөн.

 

Судалгааны дүнг харж байхад, чацарганы тос нь  арьсны тослогийг нэлээд бууруулсан, батга гэлтгүй сэвх нөсөө толбонд хүртэл сайнаар нөлөөлсөн нь харагдаж байсан. Тиймээс өсвөр насныхан гэлтгүй батга ихээр гардаг хүн бүр  “Хөөрхөн” болох төлөвлөгөөг чацарганы тосноос эхэлж болмоор санагдсан?

-Батга нь тослог болон холимог арьстай хүүхдүүдэд ихээр гардаг.

Тиймээс эдгээр хүүхдүүдэд чацарганы тосыг хэрэглээд үзэхэд статистик үнэн магадлалтай үр дүн гарсан. Чацарганы тосыг ууж хэрэглэх үед уугаагаагүй контрол бүлэгтэй храьцуулахад 43.1 хувиар тос ялгаралтыг бууруулж байсан. 

Дээрээс нь байгалийн гаралтай бүтээгдэхүүн гэдэг нь ямар нэгэн байдлаар бие махбодийн хэвийн тэнцвэржилтэнд нөлөөлдөггүй,  өөрчлөлтөд орсон зүйлийг  тэнцвэржүүлдэг болохоор  эмийн бүтээгдэхүүнээс илүү их ач холбогдолтой байдгийг харуулж байсан.

Өөрөөр хэлбэл, байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг эмчилгээнд хэрэглэх нь илүү үр дүнтэй, ач холбогдолтой юм гэдгийг эндээс харж болно. Хоёрдугаарт, батгатай хүүхдүүд чацарганы тосыг ууж хэрэглэхэд тосны булчирхайн идэвхжил багасч байгаа  нь анхдагч судалгаа болж байгаа юм.

Мөн арьс харшлын эмч нарт ч гэсэн энэ судалгаа нь үр дүнтэй эмчилгээг сонгоход чухал нөлөө үзүүлж байна.

- Нүүрэн дээр батга гарахад манайхан тэр бүр эмнэлэгт хандаад байдаггүй. Мөн гоо сайхны газар очоод зөвлөгөө аваад байх нь ч ховор байдаг. Ихэвчлэн өөрсдөө дураараа шахах, элдэв янзын тос түрхэх, эм уух зэргээр эмчлэх гэж оролддог. Тиймээс чацарганы тосыг хэрхэн яаж хэрэглэх талаар зөвлөгөө өгөөч?

Чацарганы тосыг ууж хэрэглэх нь арьсны тослогийг бууруулж, хөнгөн хэлбэрийн батгашилтыг эдгээхэд үр дүнтэй.

- “Монос хүнс” ХХК нь өөрсдөө чацарганаа тариалж, чацарганыхаа тосыг гарган авдаг. Дотооддоо үйлдвэрлэж, монгол хөрсөндөө тарьж ургуулсан болохоор бүтээгдэхүүний чанарт эргэлзэх хэрэггүй юм.

Нөгөөтэйгүүр, батгатай хүүхэд бүр чацарганы тосыг ууж хэрэглээсэй гэхээс илүү арьсны тослогийг тэнцвэржүүлж, батгашилтыг бууруулж байгаа гэдэг нь чухал үзүүлэлт юм. Мэдээж, батга нь хөнгөн, дунд, хүнд гээд батгашилтын зэрэг, хүндрэлээсээ хамааран эмчилгээ нь бас янз бүр байдаг.

Тиймээс аль болох мэргэжлийн эмчид хандан зөвлөгөө авах хэрэгтэй. Ер нь бол анхдагчаар чацарганы тосыг ууж хэрэглэх нь арьсны тослогийг бууруулж, хөнгөн хэлбэрийн батгашилтыг эдгээхэд үр дүнтэй гэдгийг хэлэх байна.  Хүнд хэлбэрийн батгатай хүнд үүнийг орлуулах эмчилгээ байдаг.

Энэхүү эмийн эмчилгээ нь зарим хүнд гаж нөлөө их үзүүлэх нь ч байдаг. Тиймээс чацарганы тосыг анхдагчаар ууж хэрэглэх нь үр дүнтэй юм. Мөн гаднаасаа бас давхар эмчийн зөвлөгөө авах, арьс арчилгаагаа зөв хийх, тохирсон эмчилгээгээ давхар хийгээд явах нь зүйтэй.

Хамгийн гол нь батга гэдэг өвчин маань хэсэг хугацаанд гардаг ч гэсэн дараа нь илүү их хор хөнөөлтэй байдаг. Батганаас болж сорви их үүсдэг. Дараа нь тэр сорвийг арилгах эмчилгээ хийлгэх шаардлагатай болдог. Хүний нүүрэн дээр сорви их үүсэх нь тухайн хүний сэтгэлзүйд сөргөөр их нөлөөлдөг.

Тиймээс батгыг аль болох эрт үед нь заавал гоо сайханчид хандах гэлгүй, мэргэжлийн арьсны эмчид үзүүлж, тохирсон, таарсан эмчилгээг нь хийгээд явбал дараа дараагийн хүндрэлүүдээс хамгаалах, урьдчилан сэргийлэх боломжтой юм.

- Монголоос өөр Ази, Европийн олон оронд чацаргана ургадаг. Яг энэ төрлийн, судалгаа хэр хийгдсэн байдаг юм бол. Мөн манайхан чацарганы тосыг ходоодны шарх, биеийн дархлаа сайжруулах зэрэгт л сайн гэж мэдэхээс биш, арьсны ийм эмгэгүүдэд сайн гэж бараг сонсож байгаагүй байх?

 

- Монголд ургасан чацаргана жимсний найрлага нь бусад оронд ургаж байгаа чацарганы найрлагаас биологийн идэвхит бодисын агууламжаараа хамаагүй илүү байдгийг судалгаагаар нотолсон байдаг.

Зарим улс оронд чацарганы талаарх олон төрлийн судалгааг хийгдсэн байдаг. Харин арьсны талаарх судалгааг бид анх удаа хийж байна.

- Бусад жимстэй харьцуулахад, чацаргана  жимс нь өөртөө маш олон төрлийн биологийн идэвхит нэгдэлийг  агуулсан байдаг.

Тухайлбал, чацарганы тосны найрлагад биологийн идэвхит нэгдлүүд, антиоксидант чанар, тосны хүчлүүд агуулагддаг.   Мөн дээрээс чацаргана нь А, Е, С, К, В1, В2, В5, В6 гэсэн витаминуудаар баялаг. Эдгээр нь бүгд антиоксидант үйлдэлтэй буюу үрэвслийн эсрэг, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй байдаг. С витамин гэхэд л нөсөөжилтийн эсрэг үйлдэлтэй.  Мөн дээрээс нь  магни, цайр,  селен зэрэг арьсны бүтцэд зориулсан микро элементүүдийг агуулсан байдаг. 

Тийм болохоор чацарганы тос нь бие махбодид витамины дутагдлаас сэргийлэх, биеийн эсэргүүцлийг сайжруулж дархлааг дэмжих, өвчин болон үрэвслийг намдаах, антиоксидант үйлдэлтэй,  эд эсийн нөхөн төлжилтийг сайжруулах, шархны эдгэрэлтийг түргэсгэх зэрэгт сайнаар нөлөөлдөг.

Монголоос гадна Орос, Хятад, Энэтхэг, Балба, Пакистан, Герман, Польш гээд олон оронд чацаргана жимс ургадаг. Тиймээс зарим улс оронд чацарганы талаарх олон төрлийн судалгааг хийгдсэн байдаг. Харин арьсны талаарх судалгааг бид анх удаа хийж байна.

- Судалгааны явцад анзаарч байхад чацарганы тос нь өөр арьсны ямар эмгэгүүдэд сайнаар нөлөөлж байсан бол?

- Энэ судалгаагаараа бид чацарганы тос нь батганы эмчилгээнд тос ялгаралтыг багасгах үйлчилгээтэй гэдгийг харуулсан.

Мөн бага насны  хүүхдэд хамгийн түгээмэл тохиолддог эмгэгийн  нэг атопик дерматит, экзем буюу хүүхдийн диатезэд судалгаа хийж байгаа. Атопик дерматиттай хүүхдийн  арьс маш ихээр  хуурайшдаг.  Эдгээр хүүхдүүд чацарганы тосыг  түрхэхэд арьсны чийгшлийг маш сайн хангаж, гормон эмчилгээтэй ижил үр дүнтэй гарсан.

Энэ судалгааг цаашид нарийн хийж үр дүнг нь танилцуулах болно. Мөн сэвх нөсөөжилтийн үед түрхэхэд үр дүнтэй гэдгийг олон улсад хийгдсэн судалгаанууд харуулсан байдаг. Манайд энэ чиглэлийн судалгаа хараахан байхгүй ч удаан хугацаагаар түрхэхэд сэвх нөсөө толбо бүдгэрүүлэх үйлчилгээтэй гэдгийг энэ судалгаанаас харж болно.

Мөн л уух болон түрхэх байдлаар буюу хавсарсан байдлаар хэрэглэнэ.

- Чацарганы тос нь өөр ямар төрлийн өвчинд сайнаар нөлөөлдөг вэ. Зүрх судасны өвчлөл, холестрин бууруулахад сайн гэж яриад байдаг?

- Чацарганы тосыг ихэвчлэн ходоодны шархлаанд хэрэглээд байдаг.  

Мөн хавдар болон туяа цацрагийн эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс хэрэглэвэл илүү сайн үр дүнтэй байдаг. Энэхүү тосны эмчилгээний үйлдэл нь ямарваа нэгэн шарханд, түлэгдэлтэнд, зүрх судасны өвчлөлд, бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж болно. Аливаа зүйлийн тунг хэтрүүлэн хэрэглэхгүй л бол хүний биед ашиг тусаа өгч л байдаг.

Чацарганы тос нь хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй,  цусан дахь холестрин болон липидын хэмжээг багасгах нөлөөг үзүүлнэ гээд дурдвал  чацарганы тос маань маш олон төрлийн үйлдэлтэй байх нь. Энэ удаад бид арьсны салбарт чацарганы тосны үйлдэлийг шинжлэх ухааны нотолгоотой судалгааг хийж судалсан.

Цаашид бусад өвчний үед ямар нөлөө үзүүлэхийг судлахыг зорьж байна.

- Ярилцсанд баярлалаа

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.