Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Болорчулуун: Газрын анхны үнэ өндөр учраас дуудлага худалдаанд иргэд оролцсонгүй

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 10 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

11:05 2017/10/06

Газрын дуудлага худалдаа эхэлсэн ч иргэд оролцсонгүй. Энэ талаар Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун мэдээлэл хийлээ. 

30 байршлын 160.77 га газрыг худалдах байсан

Тэрбээр "2017 он гарсаар хоёр дахь удаагийн дуудлага худалдааг зохион байгуулсан ч газрын үнэ өндөр байгаа учраас иргэд оролцсонгүй. Энэ удаагийн дуудлага худалдаагаар Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Багахангай, Багануур зэрэг 6 дүүрэгт үйлдвэрлэл үйлчилгээ, амины орон сууц, аялал жуулчлал, аж ахуй, орон сууц, зочид буудлын зориулалтаар 30 байршлын 160.77 га газрыг худалдах байсан.

Өмнөх дуудлага худалдаа 2017 оны 7 дугаар сарын 23 өдөр болж, Хан-Уул, Баянгол дүүрэгт 2 байршлыг 765,6 сая төгрөгөөр худалдсан.
Дуудлага худалдаанд оролцогчдын тоо Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны 12 дугаар сарын 07 өдрийн 234 тоот тушаал гарч дуудлага худалдааны анх үнийг хэт өндөр тогтоосноос хойш сүүлийн 2 жилийн хугацаанд эрс буураад байна.

Өөрөөр хэлбэл, ЗТБХБ-ын сайдын 2010 оны 206 тоот тушаалаар 1 m2 газрыг үнэлгээний бүсчлэлээс хамаарч 33,000 төгрөгөөр үнэлдэг байсныг Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны 12 дугаар сарын 07 өдрийн 234 тоот тушаалаар 1м2 газрыг бүсчлэлээсээ хамаарч 220,000 төгрөгөөр үнэлж эхэлснээс хойш дуудлага худалдаанд оролцогчдын тоо буурч зарим дуудлага худалдаанд оролцогч ирэхгүй болсон.

Жишээ нь: Нийслэлийн Газрын үнэлгээний 3 дугаар бүсэд үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр 1000 m2 газрын дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлъё. ЗТБХБ-ын сайдын 2010 оны 206 тоот тушаалаар 1000 м.кв =11.000.000 төгрөг болгож тогтоосон. Харин БХБЯСайдын 2015.12.07 өдрийн 234 тоот тушаалаар 1000 м.кв =88.000.000 төгрөг болгосон байна. 

Дуудлага худалдааны анхны үнийг ямар ч судалгаа, үндэслэлгүй хэт өндөр тогтоосон нь дуудлага худалдаанаас төсөвт төвлөрүүлэх ажил зогсонги байдалд орж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын нээлттэй, ил тод байдлаар газар эзэмших, ашиглах эрх авч бизнесээ өргөжүүлэхэд санхүүгийн хувьд хүндрэл учруулж байна.

Нийслэлийн газрын албаны зүгээс нийслэлийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн хуралд болон НИТХ-ын тэргүүлэгчдэд газрын үнийг бууруулах талаар танилцуулсан. Ингээд үнийг бууруулахгүй бол болохгүй байна гэдэг санал дүгнэлтийг гаргаад ЗТБХБ-ын сайдад хүргүүлсэн. Тэндээс бид нарын саналыг харгалзаж үзээд шийдвэр гаргана.

Газрын анхны үнээ бууруулах үндэслэлээ нарийн тооцож үзсэн. Газрын анхны үнийг 2010 онд тогтоож байсан үнэ болох 33,000 мянган төгрөгөөр тогтоох хүсэлтээ өгөөд байна.

Нийслэлийн төсөвт газрын төлбөр, дуудлага худалдааны орлогоос 45 тэрбум төгрөг төвлөрүүлэх ёстой. Үүнээс бид гэрээт болон аж ахуйн нэгж байгууллагуудынхаа төлөвлөгөөнөөс 30.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлдэг. 3-р улирлын байдлаар үүнийг давуулан биелүүлсэн. Дуудлага худалдааны хувьд 14.5 тэрбум төгрөг төвлөрүүлэх ёстой. Одоогийн байдлаар 785 сая төгрөг дөнгөж орж ирлээ. Төсөвт 13 сая найман зуун мянган төгрөг тасрахад хүрээд байна" гэлээ. 

Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг 2003 оноос өнөөдрийг хүртэл нийт 38 удаа зохион байгуулжээ.

09:34 2017/10/06

Нийслэлийн Газрын албанаас зарласан газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа болж байна. Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа Хангарди ордны 14 давхрын хурлын зааланд өнөөдөр 10:00 цагаас эхлэн нээлттэй явагдана.

Дуудлагаар дараах 30 байршил дахь газруудыг худалдаалах юм. 

д/д

Газрын байршил

Зориулалт

Хэмжээ

/га/

Дуудлага худалдааны анхны үнэ

/төг/

1

Баянзүрх дүүргийн 11-р хороо,УБ-Налайхын чиглэлийн авто замын хойд талд

Амины сууцны хороолол

3.46

307,182,687

2

Баянзүрх дүүргийн 20-р хороо, Хадатын аманд

Амралт, аялал жуулчлал

3.32

146,880,000

3

Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд

Орон сууц

1.6

153,189,787

4

Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд

Орон сууц

3.0

274,982,440

5

Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд

Амины сууцны хотхон

2.23

199,004,901

6

Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд

Конторын барилга

1.14

764,573,728

7

Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд

Орон сууц

0.7

69,428,944

8

9

Хан-Уул дүүргийг 10-р хороо, Төв аймаг чиглэлийн авто замын дагуу

Худалдаа, үйлчилгээ

0.8

352,800,000

10

Үйлчилгээ

1.0

444,228,702

11

Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд

Худалдаа, үйлчилгээ

0.83

735,536,472

12

Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд

Орон сууц

0.39

38,781,165

13

Хан-Уул дүүргийг 10-р хороо, Морингийн гэр хорооллын урд талд

Орон сууц

5.0

440,800,000

14

Хан-Уул дүүргийг 10-р хороо, Морингийн гэр хорооллын урд талд

Орон сууц

4.0

352,800,000

15

16

Хан-Уул дүүргийн 14-р хороо, Түргэний гол дагуу

Аж ахуй, фермер

3.75

128,739,733

17

Хан-Уул дүүргийг 8-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын урд талд

Үйлчилгээ

5.0

2,214,453,500

18

Сонгинохайрхан 32-р хороо, Авто худалдааны цогцолборын Бүс 6, барилга 7

Зочид буудал, худалдаа үйлчилгээ

1.1

492,300,000

19

Сонгинохайрхан 32-р хороо, Авто худалдааны цогцолборын Бүс 6, барилга 8

Зочид буудал, худалдаа үйлчилгээ

1.1

492,300,000

20

Сонгинохайрхан 21-р хороо, Рашаант өртөөний зүүн талд

Аж ахуйн

8.03

354,286,320

21

Сонгинохайрхан 21-р хороо, Баруун турууны давааны баруун хойд талд

Аж ахуйн

3.02

133,493,000

22

Налайх дүүргийн 5-р хороо, Гандан уулын урд талд

Үйлдвэрлэл

1.0

44,800,000

23

24

25

26

27

Багахангай дүүргийн 1-р хороо, УБ-Замын-Үүд чиглэлийн төмөр замын баруун талд

Үйлдвэрлэл

60.0

2,640,800,000

28

Багахангай дүүргийн 2-р хороо, Багануур чиглэлийн төмөр замын хойд талд

Үйлдвэрлэл

5.0

220,800,000

29

Багахангай дүүргийн 2-р хороо, УБ-Замын-Үүд чиглэлийн төмөр замын зүүн талд

Худалдаа, үйлчилгээ

1.0

44,800,000

30

Багануур дүүргийн 3-р хороо, 252 дугаар ангийн хойд талд

Худалдаа, үйлчилгээ

35.6

31,33,600,000

Нийт

160.77

14,781,990,323

Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг 2017 оны аравдугаар сарын 3-ны өдрийн 8.30 минутаас эхлэн 2017 оны аравдугаар сарын 6-ны өдрийн 9.30 минут хүртэл нийслэлийн Газрын алба, Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтэст битүүмжилсэн хайрцгаар хүлээн авсан байна. 