Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндийн салбарынхан шинэ Ерөнхий Сайдад дахин шаардлага хүргүүллээ

А.Намуун, iKon.mn
2017 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар өчигдөр У.Хүрэлсүх томилогдсон билээ. Үүнтэй холбогдуулан 1,500 гаруй эмчийн гарын үсэг бүхий шаардлагыг Шинэ Ерөнхий сайдад хүргүүлж байгаагаа Эрүүл мэндийн салбарын төлөөллүүд өнөөдөр мэдэгдлээ.

Энэ талаар Цэцдо өрхийн эрүүл мэндийн төвийн эмч Ц.Батцэцэг "Өрхийн эрүүл мэндийн төвийг мэргэжлийн сайд А.Цогцэцэг маш сайн удирдсан. Тийм учраас шинэ Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрүүл мэндийн салбарт А.Цогцэцэг сайдыг солихгүй хэвээр нь үлдээхийг хүсэж байна. Тэгвэл ажлын үр дүн сайн гарна гэдэгт бид итгэлтэй байна" гэв.

Тус шаардлагад дараах 3 гол зүйлийг тусгажээ.

  • МАН-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу Эрүүл мэндийн салбарыг мэргэжлийн боловсон хүчнээр удирдуулах
  • Өнгөрсөн нэг жилийн хугацаанд өөрчлөлт шинэчлэлийг эхлүүлж, сайн ажиллаж чадсан Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийг улираан томилох
  • Мөн цалин, тэтгэмжийг нэмэгдүүлэх шаардлагуудыг дурджээ.