Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Мобиком Корпорацийн хамт олон гурав дахь жилдээ цусны донор боллоо

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 10 сарын 5
Сурталчилгаа

Нийгмийн хариуцлагыг дээдлэгч, Монгол Улсын тэргүүлэгч оператор Мобиком Корпораци нь Монгол Улсад маш их дутагдалтай байдаг цусны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр хамт олноороо цусны донор болдог уламжлал тогтоогоод 3 жил болж байна.  

1,000 гаруй ажилтантай Мобиком Корпорацийн хамт олны дундаас тогтмол цусаа хандивладаг 40 гаруй байнгын донор байдаг. Аливаа улс орны нийт хүн амын 3 хувь нь байнгын цусны донор байж хэмээн тухайн орны цусны нөөцийг хангалттай гэж үздэг. Гэвч манай орны хувьд энэ үзүүлэлт 1 хувьд ч хүрдэггүй байна.

Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төвөөс мэдээлж байгаагаар сүүлийн жилүүдэд донорын тоо 20 орчим хувиар нэмэгдсэн боловч цусны нөөц хомсдмол хэвээр байгаа юм. Иймд Мобиком Корпорацийн зүгээс аж ахуйн нэгж, байгууллагуудыг хамт олноороо цусны донор болж, эрдэнэт хүний амь насыг аврах буянтай үйлст нэгдэхийг уриалж байна. 

Байнгын цусны донор болсноор зүрх судасны өвчлөлийн эрсдэл багасч, цусан дахь хлостерины хэмжээ буурахаас гадна төмрийн хэмжээ тэнцвэржинэ, мөн цусны эргэлт сайжирч, аливаа шархны эдгэрэлт түргэсэхээс гадна жингээ барих зэрэг олон талын ашиг тустай байдаг.            

Мобиком Корпораци нь 2017 онд Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны Олон Улсын OHSAS 18001 стандартыг баталгаажуулсан Монгол дахь анхны мэдээллийн технологи, харилцаа холбооны компани болсон бөгөөд нийт 1,000 гаруй албан хаагчдынхаа эрүүл мэндэд онцгой анхааран, жил бүр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц шинжилгээ, эрүүл мэндийн болон гэнэтийн ослын даатгал бүрэн хамруулдаг.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.