Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайдыг МАРГААШ томилно

А.Намуун, iKon.mn
2017 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы хуралдаан маргааш буюу аравдугаар сарын 4-ний Лхагва гарагт болохоор товлогджээ.

Хуралдаан 10:00 цагт эхэлж Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэх юм байна.

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлээд байгаа билээ.

Гэрэл зургийг mpa.mn

Түүнийг Төрийн байгуулалтын Байнгын хорооны гишүүд болон Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжиж байгаагаа олон нийтэд мэдэгдсэн юм.

Ийнхүү Шинэ Засгийн газрын танхимыг бүрдүүлэх ажлыг шуурхайлж эхэллээ.