Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

iPhone X-ийн борлуулалт бүрээс Самсунг $110 олно

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 10 сарын 3
IKON.MN
Зураг зураг

Ирэх сарын 3-нд худалдаанд гарах iPhone X гар утас Apple компанид үлэмж хэмжээний ашиг авчрах нь гарцаагүй байгаа.

Гэтэл тус компанийн гол өрсөлдөгч гэгддэг Самсунг мөн iPhone X-ээс ихээхэн орлого олохоор хүлээж байгаа гэнэ. Өчигдөр Уолл Стрит Журналд нийтлэгдсэн судалгаанд өгүүлснээр Самсунг шинэ iPhone-ий OLED дэлгэц, санах ойг нийлүүлж байгаа юм байна.

Тиймээс iPhone X зарагдах тусам Самсунгийн орлого нэмэгдэхээр болж байгаа аж. Судалгаанд өгүүлснээр Apple нийтдээ 130 сая шинэ утас зарах төлөвтэй байгаа бөгөөд ингэж чадвал Самсунг өөрийн Galaxy S8 утаснаас олдгоосоо $4 тэрбумаар илүү орлого олохоор байгаа гэнэ.

Самсунг эд ангийг нь нийлүүлсэн Galaxy S8 утас бүрээс $202 олдог нь ирэх 20 сарын хугацаанд $10.1 тэрбумыг олох боломжтой. Харин iPhone X-ээс $14.3 тэрбумыг олохоор байгаа гэнэ.

Самсунг компани нь санах ой, дэлгэц зэрэг электроник эд ангийн борлуулалтаас нийт орлогынхоо 35 хувийг бүрдүүлдэг аж. Тиймээс iPhone X-ийн амжилт тэдний хувьд ч чухал болоод байна.

 

Эх сурвалж: Mashable