Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Фэйсбүүкээр хүмүүсийг хагаралдуулсандаа Марк Зукербэрг уучлал гуйжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Бямба гарагт Марк Зукербэрг өөрийнх нь үүсгэн байгуулсан Фэйсбүүк сүлжээ хүмүүсийг хагаралдуулж байгаад анх удаа олны өмнө уучлал гуйжээ.

Тухайн өдөр нь жүүдүүдийн тэмдэглэдэг Ём Киппурын баярын сүүлийн өдөр байсан юм. Энэ өдрийг гэмээ наманчлах өдөр гэж жүүдүүд үздэг бөгөөд мацаг барьж, хүн бүр өмнөх жилийнхээ алдаа дутагдалд уучлал гуйдаг уламжлалтай.

Зукербэргийн фэйсбүүк хуудсандаа нийтэлсэн мэдэгдэлд “Миний эрхэлж байгаа ажил хүмүүсийг нэгтгэхээсээ илүү хагаралдуулж байсанд би өршөөл гуйж, цаашдаа сайжруулахын төлөө ажиллахаа амлаж байна” гэжээ.

Түүний 13 жилийн өмнө Харвардын их сургуулийн дотуур байранд үүсгэсэн сүлжээ нь өнөөдөр 2 тэрбум гишүүнтэй болоод байгаа. Харин сүүлийн үед Фэйсбүүк сүлжээ олон нийтийн санаа бодлыг төөрөгдүүлэхэд ашиглагдаж, 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд нөлөөлсөн хэмээн хүчтэй шүүмжлүүлэх болсон юм.

Мөн Фэйсбүүкийн сурталчилгааг жүүдийн эсрэг зэрэг бусад экстремист, арьс өнгөний үзлийг дэвэргэхэд ашиглагдаж байгаад буруутгаад байна.

 

Эх сурвалж: Business Insider