Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын намрын ээлжит чуулганы нээлт өнөөдөр болно

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын намрын ээлжит чуулганы нээлт өнөөдөр 10:00 цагаас болно. Дараагийн Ерөнхий сайдыг томилох асуудлыг 10 дугаар сарын 05-нд буюу Пүрэв гарагт хэлэлцэх бололтой. 

Намрын чуулганаар Монгол Улсын 2018 оны төсвийн төсөл, мөнгөний бодлого зэрэг асуудлыг хэлэлцэх ажээ. 

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл, Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төслийг есдүгээр сарын 29-нд УИХ-ын даргад өргөн бариад байгаа билээ.