Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

Unilever компани Ким Жон Уны нэртэй шингэн саван үйлдвэрлээгүйгээ мэдэгдлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Британи-Нидерландын өдөр тутмын ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Unilever компани Азийн зах зээлд нөлөөгөө бэхжүүлэхээр эрчимтэй ажиллаж байгаа.

Тэд саяхан Өмнөд Солонгосын косметик үйлдвэрлэгч Carver Korea компанийг $2.7 тэрбумаар худалдаж авсан юм. Тэгвэл тэд Солонгос дизайнерын санаанд тулгуурлаж Хятадын зах зээлд зориулсан KJU нэртэй шингэн саван гаргажээ.

 

Харин бүтээгдэхүүнээ гаргасны дараа KJU нэр нь Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны нэрний эхний үсгүүдтэй давхцаж байгааг мэдсэн байна. Тус компанийн гоо сайхны бүтээгдэхүүн хариуцсан захирал Алан Жопе өчигдөр хөрөнгө оруулагчидтай уулзахдаа энэ талаар тайлбарлажээ.

“Бүтээгдэхүүний нэр албан ёсоор баталгаажсаны дараа би үүнийг Ким Жон Уны нэртэй давхцаж байгааг мэдсэн. Гэхдээ энэ түүнтэй ямар ч холбоогүй нэр юм” гэж Жопе ярьсан байна.

Зургаан сарын хугацаанд ажилласны эцэст энэхүү шингэн саванг Хятадын том хотуудын оршин суугч, залуу үеийнхэнд зориулж гаргаснаа тэр бас энэ үеэр хэлжээ.

 

Эх сурвалж: Bloomberg