2019/08/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,672.87₮
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
20°
|
12°
18:00
S26
19°
19:00
S26
18°
20:00
S26
16°
21:00
S26
14°
22:00
S26
13°
23:00
S26
12°
00:00
S26
11°
01:00
S29
10°
02:00
S29
10°
03:00
S29
04:00
S29
05:00
S29
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/07/21 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын зах зээлд зөвшөөрөх биржүүдийн түр жагсаалтыг баталлаа

Б.Ану
2017 оны 7 сарын 21
iKon.MN
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсад үнэт цаас гаргаж болох гадаадын үнэт цаас гаргагчийн бүртгүүлсэн үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагын түр жагсаалтыг дэлхийд тэргүүлэгч 26 биржийг багтаан баталжээ. 

Мөн Монгол Улсын хадгаламжийн бичгийн суурь үнэт цаасны бүртгэл бүхий харьяалах 24 улс орон бүхий жагсаалтыг гаргасан байна. 

Санхүүгийн Зохицуулах Хорооны ээлжит хуралдаан өчигдөр болж эдгээр жагсаалтыг баталжээ. 

Ингэснээр тус биржүүд болон улс орнуудад бүртгэлтэй компаниуд манай улсад давхар бүртгүүлэн үнэт цаасаа арилжих, мөн эдгээр улсад бүртгэлтэй үнэт цаасанд суурилсан Монгол Улсын хадгаламжийн бичиг гаргах боломжтой болох юм.

Тиймээс жагсаалтад багтсан биржүүдэд бүртгэлтэй компани үнэт цаасаа бүртгүүлэхэд тавигдах шаардлага, шалгуурыг шинэчлэн тогтоох, боломжтой хөнгөлөлт, чөлөөлөлтийг өөрийн дүрэм, журам тусгах, хөрөнгө оруулагчийн эрх ашиг хангагдах нөхцөлийг бүрдүүлэх, давхар бүртгэлтэй компанийн тайлагнал, ил тод байдлыг хангах зохицуулалт бий болгож ажиллахыг “Монголын хөрөнгийн бирж” ХК болон “Монголын үнэт цаасны бирж” ХХК-д тус тус үүрэг болгосон байна. 

Жагсаалтуудыг гаргахдаа хөрөнгийн зах зээлийн дэд бүтэц, зохицуулалт, хууль эрх зүйн орчинд үнэлгээ, дүгнэлт өгдөг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн MSCI /Morgan Stanley Capital international/, FTSE /Financial Times Stock Exchange/ индексийн ангиллыг баримталснаас гадна үндэсний арилжаа эрхлэгч байгууллагын санал, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадад бүртгэлтэй компаниудын улс болон биржийн харьяаллыг харгалзан үзсэн байна.

Өнөөдөр олон улсад үйл ажиллагаа явуулдаг, хил дамнасан компаниуд олширч, давхар бүртгэл буюу хоёр болон түүнээс дээш тооны биржид үнэт цаасаа бүртгүүлэх үйл ажиллагааны ач холбогдол ихээхэн нэмэгдэж байна. 

Компани үнэт цаасаа өөр улсын биржид давхар бүртгүүлэх, эсвэл өөрийн суурь үнэт цаасанд суурилсан хадгаламжийн бичгийг гадаад улсад гаргах нь үнэт цаасныхаа хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчийн бааз суурийг өргөжүүлэх, хөрөнгийн нэмэлт эх үүсвэр татах, олон улсад тухайн компанийн үйл ажиллагааг таниулж, компанийн үнэ цэнэ, бүтээгдэхүүний борлуулалт, ашгийг нэмэгдүүлэх олон талын ач холбогдолтой юм.

Жагсаалт 1, 

Жагсаалт 2, 

 

x