Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдийн нутаг дэвсгэр Тахилт, Баянголын ам, Толгойтын Баруун салаа, Зүүн салаа, зуслангийн чиглэлд Яргайт, Шадивлан, Зуунмод, Согоот, Баянбулаг, Хуурай мухар, Майхан толгой, Шаргаморьт, Санзай, Хандгайт, Их бага Баян, Халзан даваа болон Хараацай, Дружба, Ундраа хүүхдийн зуслан орчимд өрөөсгөл хүр эрвээхийн 654 кг өндгийг булж устгажээ.
Тэмцлийн ажилд олон улсад түгээмэл хэрэглэгддэг агротехник, механик, биологи, микробиологийн гэсэн үндсэн аргуудыг хослуулан хэрэглэж байгаа юм. Мөн хортон шавьжийн өндгийг түүж устгах ажлын явцад голомтот талбай дахь багц өндөгний болон багц дахь өндөгний тоо нягтшилыг судалж үзэхэд эрвээхийн тархалт, тоо толгой өсөх магадлалтай байгаа аж.
Хэт халалт, хуурай гандуу байдал нь хортон өсөх бас нэгэн шалтгаан болдог бөгөөд өндөглөх үедээ гэрэлд татагддаг тул хот, суурин газарт илүүтэй ажиглагддаг байна.
Тиймээс Нийслэлийн ногоон бүсийн ойд түгээмэл тархаад буй өрөөсгөл хүр эрвээхийн талаарх мэдээлэл болон түүнтэй тэмцэх зөвлөмжийг хүргэж байна.
Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2017 онд ойн хөнөөлт шавьжтай тэмцэх ажлыг 9,300 га талбайд хийхээр төлөвлөснөөс одоогийн байдлаар 4,000 га талбайд устгал хийжээ.
Эх сурвалж: Нийслэлийн Байгаль орчны газар