2019/10/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,683.19₮
B30
УЛААНБААТАР
|
-2°
B30
УЛААНБААТАР
-2°
|
-8°
B30
УЛААНБААТАР
|
-11°
17:00
S20
-1°
18:00
S20
-2°
19:00
S26
-4°
20:00
S26
-5°
21:00
S26
-5°
22:00
S29
-5°
23:00
S29
-6°
00:00
S29
-6°
01:00
S29
-6°
02:00
S29
-6°
03:00
S29
-7°
04:00
S29
-7°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/05/31 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс эрхийн бичгээ аваарай

Б.Туул
2017 оны 5 сарын 31
Зууны мэдээ

Нийслэлийн ногоон бүсэд энэ жил 24 зуслан үйл ажиллагаа явуулахаар зөвшөөрөл авчээ. Үүнээс нь гурав нь шинээр байгуулагдсан зуслан байна. Ихэнх зуслангууд эхний ээлжийн хүүхдээ зургаадугаар сарын 10-наас хүлээж авах юм байна.

Нийслэлийн Засаг даргын тавдугаар сарын 19-ний өдрийн “Хүүхдийн зуслангийн талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн хүрээнд зургаадугаар сарын 5-8-ныг хүртэл хүүхдийн зуслангуудад хяналт шалгалт хийж, шаардлага хангасанд нь үйл ажиллагаагаа эхлүүлэх зөвшөөрөл олгох юм байна.

“Хяналт шалгалтыг нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар гурван ажлын хэсэгт хуваагдан зохион байгуулна” гэдгийг  Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Ариунгэрэл хэллээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар зуслангийн эмч, тогооч, удирдах ажилтнуудын дунд холбогдох сургалтуудыг зохион байгуулж дууссан байна. Мөн энэ сарын 25, 26-нд бүлгийн багш нарт зориулсан долоо хоногийн сургалтыг явуулж эхэлжээ.  

ТӨЛБӨР НЬ ӨДРИЙН 23-25 МЯНГАН ТӨГРӨГ БАЙХ ЮМ БАЙНА

Өнгөрсөн жил нийслэлд 19 зуслан үйл ажиллагаа явуулж, 16 мянга 540 хүүхэд амарсан байна. Харин энэ онд 27 зуслан үйл ажиллагаагаа эхлүүлэх зөвшөөрөл авах мэдэгдлээ ирүүлсэн гэж Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас мэдээлж байна. Зуслангуудын нэг ээлж долоо хоног үргэлжлэх бөгөөд төлбөр нь өдрийн 23-25 мянган төгрөг байх юм байна.

Зусланд амрах эрхийн бичгийг энэ сарын 25-наас Улаанбаатар чуулгын байранд худалдаалж эхэлжээ. Мөн хүүхдийн зуслангууд ирэх сарын 1-нээс 10-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд, 4-5-ны өдөр Сүхбаатарын талбайд ажиллаж, эрхийн бичгээ борлуулна гэж мэргэжилтэн Б.Ариунгэрэл дуулгаж байна. 

ШИЛДЭГ ХӨТӨЛБӨРТЭЙ ЗУСЛАНГУУДЫГ ШАЛГАРУУЛНА

Зуны амралтаа өнгөрөөж буй хүүхдүүдийнхээ амралтын тав тухыг бодоод зуслан бүр өөрийн онцлогт тохирсон хүүхэд хөгжлийн хөтөлбөртэй ажиллана гэдгийг албаныхан хэлж байна. Монголын Үндэсний зуслангуудын холбооны тэргүүн Б.Ангараг “Зуслан бол албан бус боловсролын төв учир амарч байгаа хүүхдэд амьдралын ухаан, цэрэг иргэний, нөхөн үржихүйн зэрэг танхимаар заадаггүй боловсролыг олгох нь зүйтэй гэж үзэн шат шатны сургалт зохион байгуулж эхлээд байна. Зуслангуудын эрүүл аюулгүй ажиллах стандартын дагуу зуслан эхлэх, дунд, дуусах үед шалгалт явуулдаг.

Зусланд ажиллах багш нарт Монголын үндэсний зуслангуудын холбоо, Нийслэлийн гэр бүл хөгжлийн газраас сургалт явуулж сертификат олгодог” гэв. Мөн энэ жил шилдэг зуслан шалгаруулах болзолт уралдаан зарласан гэдгийг дуулгалаа. Ирэх наймдугаар сарын 15-нд “Хүүхдийн шилдэг хөгжлийн хөтөлбөртэй зуслан”, “Шилдэг маркетинг менежменттэй зуслан”, “Хөрөнгө оруулалт засвар үйлчилгээ сайн хийсэн зуслан”,  “Хүүхэд гэр бүлд ээлтэй орчин бүрдүүлсэн зуслан”-г тус тус шалгаруулах аж.

Өнгөрсөн онд “Нарс” зуслан шилдгээр шалгарчээ.

x