БНХАУ-ын иргэн дөрвөн настай хүүг заазуурдаж амь насыг нь хохироосон хэрэг өнгөрсөн оны 12 дугаар сарын 30-нд гарч олон нийтийг цочроосон.
Тус хэргийн шүүх хурал өнөөдөр 09:00 цагт Сонгинохайрхан Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
Уг хэргийн шүүх хурал дөрөвдүгээр сарын 21-нд болох байсан ч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч биеийн байдал муу ирээгүй учраас шүүх хуралдааныг 05 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хойшлуулсан юм.
Эх сурвалж: Сонгинохайрхан Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх