Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

“Дөл” тэмцээний шилдгүүд тодорлоо

ikon.mn
2017 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээнийг Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах  ангийн сурагчдад цэрэг эх оронч үзэл, хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдэнд бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэвчээр хатуужил олгох зорилгоор II үе шаттайгаар зохион байгуулж шилдгүүдийг шалгарууллаа.

  1. Тэргүүн байранд Сонгинохайрхан дүүргийн 124 дугаар сургуулийн “Цасны барс” баг
  2. Дэд байранд Баянгол дүүргийн 38 дугаар сургуулийн  “Сүлд” баг
  3. Гутгаар байранд Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуулийн “Хар сүлд” баг
  • Тусгай байранд Сүхбаатар дүүргээс 11 дүгээр сургуулийн “Цэгц-11” багууд шалгарч, цом, өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялааж, мөнгөн шагналаар шагнууллаа

Тэмцээний хоёрдугаар шатны шалгаруулалт 2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Үндэсний батлан хамгаалахын их сургууль дээр зохион байгуулагдсан бөгөөд нэгдүгээр шатны шалгаруулалтад оролцсон нийслэлийн ерөнхий боловсролын 103 сургуулийн 2,000 гаруй сурагчдаас дүүргээсээ шалгарсан дараахь 9-н багийн тамирчид оролцсон юм. 

 
  1. Баянгол дүүргийн 38 дугаар сургуулийн  “Сүлд” баг
  2. Баянзүрх дүүргийн 68 дугаар сургуулийн  “Дуулга” баг
  3. Сонгинохайрхан дүүргийн 124 дугаар сургуулийн “Цасны барс” баг
  4. Сүхбаатар дүүргийн 11 дүгээр сургуулийн “Цэгц-11” баг
  5. Хан-Уул дүүргийн 60 дугаар сургуулийн “Цэгц” баг
  6. Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуулийн “Хар сүлд” баг
  7. Багануур дүүргийн 66 дугаар сургуулийн “Соёмбо” баг
  8. Налайх дүүргийн Чандмань сургуулийн “Чандмань” баг
  9. Багахангай дүүргийн Багахангай цогцолбор сургуулийн “Ялалт” багууд дүүргээсээ шалгарч, нийслэлийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу хурд хүч, тэсвэр хатуужил, авхаалж самбаагаа сорилоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабаас мэдээлэв.