Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тавдугаар сарын эхний 7 хоногийг Үндэсний бичиг үсгийн баяр болгон тэмдэглэдэг уламжлалтай.
Энэ жилийн үндэсний бичиг үсгийн баярыг “Үндэсний бичиг үсэг-Тусгаар тогтнолын баталгаа” уриан дор зохион байгуулж байгаа ажээ.
БСШУС-ын сайд Ж.Батсуурь “Улс орон даяар үндэсний бичиг үсгийн баяраа тэмдэглэн, монгол бичгийн уралдаан, тэмцээн зохион байгуулж, ерөнхийлөгчийн зарлигт чухал ач холбогдол өгч байгаа нь талархууштай юм.
Бид нэгдсэн зөв бичих дүрмийн тольтой байх, монгол хэлний цахим үгийн сангийн баазыг буй болгох, цахим хэл шинжлэлийг хөгжүүлэхэд чармайн ажиллаж байна. 2025 онд бид хос бичигтэй болно.
Тиймээс монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэхэд БСШУЯ болон холбогдох бусад байгууллагууд нягт хамтран ажиллах хэрэгтэй” хэмээв.
Үсэг бичгийн баярт зориулсан “Бичгийн мэргэд”-цуврал үзэсгэлэн Уран зургийн галерейд өнөөдөр нээлтээ хийсэн бөгөөд тавдугаар сарын 2-ноос 5-ны өдрүүдэд үзэгчдийн хүртээл болох юм.
Үндэсний бичиг үсгийн баярын нээлтийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ 2017 оны тавдугаар сарын 5-ны өдрийн 11:00 цагт Үндэсний номын санд эхэлнэ.
Гэрэл зургийг Mpa.mn /Г.Өнөболд/
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!